Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»“Blackpink”-ийн 2025 оны “Deadline” аялан тоглолтод Азийн найман хот багтлаа
Гадаад мэдээ

“Blackpink”-ийн 2025 оны “Deadline” аялан тоглолтод Азийн найман хот багтлаа

Урлаг Урлаг05/06/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

БНСУ-ын алдарт “Blackpink” хамтлаг энэ онд дэлхийн аялан тоглолт хийхээ зарлаад буй. “Deadline” хэмээх энэ оны аялан тоглолт нь тэдний 2022-2023 онд хийсэн “Born Pink”-ийн дараах анхны бие даасан томоохон тоглолт бөгөөд гишүүд удаан хугацаанд бие даасан уран бүтээлээ туурвиж, тусдаа байсны эцэст ийнхүү эргэн нэгдэж байгаа юм.

Аялан тоглолт 2025 оны долдугаар сарын 5-нд Өмнөд Солонгосын Куян хотоос эхэлж, АНУ, Канад улсаас үргэлжлэн Европ мөн Ази тивээр тойрон тайзнаа гарах аж. Азийн бүсэд тоглолтын тоо хязгаарлагдмал байгаа ч “YG Entertainment”-аас цаашид нэмэлт тоглолтууд зарлагдах боломжтойг мэдэгдсэн.

Тэгвэл Монгол шүтэн бишрэгчдэд хамгийн ойр тоглолтууд нь Өмнөд Солонгосын Куян хот болон Хонконг, Токио, Сингапур зэрэг хотод зохион байгуулагдана. Ази тивийн тоглолтын тасалбарын үнэ хараахан тодорхой болоогүй ч АНУ болон Европын үнээс үндэслэн үзэхэд энгийн тасалбар 95-180 ам.долларын хооронд байгаа бол VIP тасалбарын үнэ 350-750 ам.долларын хооронд байх төлөвтэй байна.

Тасалбарын борлуулалт, суудлын төлөвлөгөө зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг “Blackpink”-ийн албан ёсны вэбсайт болон тухайн орны албан ёсны тасалбар борлуулагчдын сайтаас авах боломжтой. Тасалбарын борлуулалт энэ сараас нээгдэх аж.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

Америкийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтыг Илон Маск дахин тэргүүллээ

10/09/2025
Гадаад мэдээ Урлаг

“Ice” киноны од Аглая Тарасова хар тамхины хэрэгт орооцолджээ

10/09/2025
Гадаад мэдээ Урлаг

“Лего” түүхэн дэх хамгийн үнэтэй тоглоомын цуглуулгаа танилцууллаа

08/09/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Монгол-Японы хамтарсан соёлын фестиваль энэ сарын 13-нд болно

12/09/2025

Дотоожоор хийсэн үсний даруулга худалдаанд гарчээ

11/09/2025

“Аватар” кино шиг капсул төхөөрөмжөөр алсаас робот удирдах боломжтой боллоо

11/09/2025

“The Conjuring” киноноос сэдэвлэсэн цуврал бүтээнэ

11/09/2025

Гүр дууны агуулгад орчлон ертөнцийн тухай ойлголтыг өргөн утгаар тайлбарласан байдаг

11/09/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.