Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»Диана гүнжийн хувцас хэрэглэлүүдийг дуудлагаар худалдана
Гадаад мэдээ

Диана гүнжийн хувцас хэрэглэлүүдийг дуудлагаар худалдана

Урлаг Урлаг11/06/2025Шинэчлэгдсэн:11/06/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Диана гүнжийн цанын хувцас, Францын тэргүүн хатагтайгаас бэлэглэсэн “Dior” брэндийн гар цүнх, эмнэлэгт хүүхдүүдийг эргэн уулзах үеэрээ өмсөж байсан цэцгэн хээтэй даашинз зэрэг хувцас хэрэглэлүүдийг энэ сард үнэ хаялцуулах гэж байна.

Уэльсийн гүнж агсны малгай, цүнх, гутал, гар зураг, гараар бичсэн захидал зэрэг 100 гаруй эд зүйлээс бүрдсэн дуудлага худалдааг “Julien’s Auctions” дуудлага худалдааны ордноос хааны гэр бүлийн гишүүний хувцас загварын хамгийн том цуглуулга хэмээн тодорхойлжээ. “Princess Diana’s Style & A Royal Collection” нэртэй дуудлага худалдаа нь энэ сарын сүүлчээр Калифорни муж улсын Беверли-Хиллс хотод эхлэхээс өмнө цахимаар үнийн саналуудыг авах ажээ.

Диана гүнж Испанид албан ёсны айлчлал хийх үедээ гэх мэт 1988-1992 оны хооронд хэд хэдэн удаа гоёж байсан даашинз, мөн 1986 онд Булангийн орнуудад айлчлах үеэрээ өмсөж байсан торгон даашинз нь хамгийн өндөр үнэд хүрнэ гэж шинжээчид таамаглаж байна. Дуудлага худалдааны ордноос мэдээлснээр, эдгээр даашинз хоёулаа 200-300 мянган ам.долларын үнэ хүрэх төлөвтэй байна.

Дианагийн хувцаснууд нь түүнийг амьд сэрүүн байх үед нь ч дуудлага худалдаагаар өндөр үнэ хүрдэг байсан юм. 1997 онд тэрбээр “Christie’s” дуудлага худалдааны ордноор дамжуулан 80 шахам даашинзаа үнэ хаялцуулж, хорт хавдар, ДОХ-ын судалгаанд зориулж 3.2 сая ам.доллар цуглуулж байлаа. Харин түүний өмсөж байсан хувцаснуудаас хамгийн өндөр үнэ хүрсэн нь 2023 онд “Julien’s Auctions” дээр үнэ хаялцуулсан хар, цэнхэр өнгийн даашинз юм. Диана гүнж 1980-аад оны дундуур хоёр удаа олон нийтийн арга хэмжээнд өмсөж байсан, Мароккогийн загвар зохион бүтээгч Жак Азагуригийн урласан уг даашинз 1.14 сая ам.долларын үнэ хүрч зарагджээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

Tyler, the Creator “Darling, I” дууныхаа видео клипийг цацлаа

20/08/2025
Гадаад мэдээ Урлаг

“House of Guinness” цувралын нээлтийн тов зарлагдлаа

20/08/2025
Гадаад мэдээ Урлаг

“Plave” хамтлаг мансууруулах бодисын эсрэг хөдөлгөөнд нэгдлээ

20/08/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Tyler, the Creator “Darling, I” дууныхаа видео клипийг цацлаа

20/08/2025

“House of Guinness” цувралын нээлтийн тов зарлагдлаа

20/08/2025

“Plave” хамтлаг мансууруулах бодисын эсрэг хөдөлгөөнд нэгдлээ

20/08/2025

Японы Токио “ажил+амралт”-ыг хослуулсан хамгийн шилдэг хотоор шалгарчээ

20/08/2025

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн хөтөлбөр

20/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.