Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дотоод мэдээ»Булган аймгийн Хөгжимт жүжгийн театрын гоцлооч Б.Гантөмөр олон улсын уралдаанд тэргүүн байр эзэлжээ
Дотоод мэдээ

Булган аймгийн Хөгжимт жүжгийн театрын гоцлооч Б.Гантөмөр олон улсын уралдаанд тэргүүн байр эзэлжээ

Урлаг Урлаг12/06/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Оросын нэрт хөгжмийн зохиолч, удирдаач, хөгжим, олон нийтийн зүтгэлтэн, ЗХУ-ын Ардын жүжигчин Рейнголд Морицевич Глиэрийн нэрэмжит олон улсын хөгжмийн уралдаан 2017 оноос хойш зохион байгуулагдаж буй. Ес дэх жилдээ зохион байгуулагдсан эл уралдаанд манай уран бүтээлчид 2024 оноос хойш оролцож байна. Өнөө жил тус уралдааныг долоон насны ангилалд зохион байгуулсан бөгөөд уралдааны С ангилал буюу мэргэжлийн дуурийн дуулаачдын сонгодог дуурийн гоцлол төрөлд Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатарын нэрэмжит Булган аймгийн Хөгжимт жүжгийн театрын гоцлол дуучин Баатархүүгийн Гантөмөр тэргүүн байр эзэлжээ.

Рейнголд Глиэрийн нэрэмжит олон улсын хөгжмийн уралдааныг түүний хилийн чанадад амьдарч буй зээ нар нь Москвагийн хөгжмийн нийгэмлэг, ОХУ-ын урлагийн нэрт зүтгэлтэн, ОХУ-ын Ардын жүжигчин Олег Меньшиковын брасс бэнд оркестр, Москвагийн найрал хөгжмийн нийгэмлэгтэй хамтран, хөгжмийн урлагийн хөгжлийг дэмжигч “АВИС” урлагийн сангийн ивээл дор зохион байгуулдаг ажээ.

ОХУ-ын Москва хотноо болсон энэ удаагийн уралдаанд ОХУ, БНХАУ, БНСУ, Израиль, Кипр, Беларусь, Армени, Казахстан, Монгол Улс, Башкортостан, Узбекистан зэрэг 11 орны 1400 гаруй хөгжимчид, дуучид, найрал дуу, хөгжмийн зохиолчид хийгээд удирдаачид өөр өөрсдийн орны хөгжмийн болон урлагийн мэргэжлийн байгууллагуудаа төлөөлөн оролцлоо.

Ташрамд дурдахад, нэрт хөгжмийн зохиолч Р.Глиэр нь одоогийн П.Чайковскийн нэрэмжит Москвагийн консерваторид алдарт хөгжмийн зохиолчид Сахновский, Рахманинов нарын хамтаар Римский-Корсаковын гарын шавь М.М.Ипполитов-Ивановын ангид хөгжмийн зохиолчоор суралцаж, 1900 онд дүүргэжээ. Тэрбээр анхны тоглолтоо 1905 онд, “Сирены” симфони найраглалаа 1912 онд, “Илья Муромец” симфони найрлаа 1914 онд бүтээж, эдгээр хөгжмийн бүтээлүүдээрээ М.И.Глинкийн шагналыг гурван удаа хүртэж байжээ.

1946-1949 онуудад ЗСБНХУ (хуучнаар)-ын гурван удаагийн Төрийн шагналт, ЗХУ (хуучнаар)-ын Төрийн дээд шагнал болох “Ленины одон”-г гурвантаа амьд сэрүүндээ хүртэж байсан цор ганц хөгжмийн зохиолч бол Р.Глиэр юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог урлаг Урлаг

Монгол, Канад хөгжимчдийн нөхөрлөл ба В.А.Моцарт мэндэлсний 270 жилийн ойн аялгуут үдэш

14/05/2026
Сонгодог урлаг Урлаг

Сольфежийн дасгал ажлын дэвтрийг монгол хэлнээ орчуулан гаргалаа

14/05/2026
Сонгодог урлаг Урлаг

Хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбат, хийлч Б.Билгүүн нар нэгэн тайзнаа

12/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Spotify” BTS-ээс уучлалт гуйлаа

18/05/2026

Тайландын алдартай загвар өмсөгч, жүжигчин Дом Печтамронгчай 22 насандаа лам болохоор шийджээ

18/05/2026

Жүжигчин, дуучин IU төрсөн өдрөөрөө 300 сая вон хандивлалаа

18/05/2026

ФОТО: “A Sound” хамтлагийн “Баяртай” тоглолтоос

18/05/2026

G-Dragon “Team GD” багийн гол ажилтнууддаа Сөүл хотын үнэтэй бүсэд байрлах тансаг зэрэглэлийн орон сууц бэлэглэжээ

18/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.