Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дотоод мэдээ»Ардын жүжигчин Э.Амартүвшин дэлхийн шилдэг дуурийн дуучдын жагсаалтыг тэргүүлжээ
Дотоод мэдээ

Ардын жүжигчин Э.Амартүвшин дэлхийн шилдэг дуурийн дуучдын жагсаалтыг тэргүүлжээ

Урлаг Урлаг17/06/2025Шинэчлэгдсэн:17/06/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Ардын жүжигчин, Соёлын элч Э.Амартүвшин дуурийн урлагийн дэлхийн шилдгүүдийг тодруулдаг “Opera World” цахим хуудсын жагсаалтын тэргүүлжээ.

Тэрбээр олон улсын дуурийн урлагийг шимтэн сонсогчид, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ хүртэж, дэлхийн хамгийн нэр хүндтэй театруудын тайзнаа авьяас чадвараараа гайхуулж, шилдгийн шилдэг гэдгээ дахин нотолсон байна.

Э.Амартүвшин энэ жилийн “Арена Ди Верона” фестивалийн 102 дахь  улирлын тоглолтод оролцох бөгөөд “Набукко” дууриар нээлтээ хийх  юм байна. Түүний хувьд энэхүү фестивалийн хүрээнд “Набукко”-д долоо, “Реголитто”-д хоёр, “Аида”-д тав, “Травиата”-д гурван удаа дуулах ажээ. 2011 онд Монгол Улсын Гавьяат Жүжигчин болж байсан Э.Амартүвшин үүнээс 11 жилийн дараа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Ардын жүжигчин цол хүртсэн юм.

2009 оноос сонгодог урлагт хүчин зүтгэж яваа тэрбээр 2011 онд П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын XIV уралдаан II байр,  мөн үзэгчдийн нэрэмжит шагнал хүртсэн юм. Мөн 2012 онд алдарт дуучин Пласидо Домингогийн нэрэмжит дуурийн дуучдын уралдаанд түрүүлж, 2013 онд Франциско Винасын нэрэмжит уралдааны дэд байр, Оросын хөгжмийн зохиолчдын бүтээлийн шилдэг дуучны тусгай шагнал, 2015 онд “BBC Cardiff Singer of the World”-ын үзэгчдийн нэрэмжит шагнал, 2016 онд “Seoul International Music Competition” уралдаанд III байрыг эзэлж байв.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Хөгжмийн зохиолч Жорж Фентон 76 насандаа таалал төгсжээ

07/10/2026
Сонгодог урлаг Урлаг

Дуурийн дуучин Х.Мягмарсүрэн олон улсын уралдааны тусгай байрт шалгарчээ

05/10/2026
Сонгодог урлаг Урлаг

Г.Ариунбаатар Ж.Вердийн наадамд “Набукко” дуурийн гол дүрд тоглолоо

05/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Казахстанд монгол уран сайхны кино ихэд үнэлэгджээ

08/10/2026

“АйТиЭм-2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн 27 дахь жилдээ болно

08/10/2026

Сильвестер Сталлоне, Ричард Гир нар 1974 онд зураг авалтын үеэр зодолдож байжээ

07/10/2026

Шакира, Дуа Липа нар тайзнаа хамтрав

07/10/2026

Хөгжмийн зохиолч Жорж Фентон 76 насандаа таалал төгсжээ

07/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.