Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»“Хархорум” олон улсын кино наадам болно
Кино

“Хархорум” олон улсын кино наадам болно

Урлаг Урлаг20/06/2025Шинэчлэгдсэн:20/06/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын үндэсний кино урлагийн зөвлөл, “Кино гүүр хөгжлийн холбоо” НҮТББ нар хамтран “Хархорум” олон улсын кино наадмыг Монгол улсад кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ойг тохилдуулан зургаадугаар сарын 27-оос долдугаар сарын 2-ны өдрүүдэд хоёр дахь жилдээ Улаанбаатар хотноо зохион байгуулна.

Монголын кино урлагийн салбарт гадаадын уран бүтээлчдийн анхаарлыг хандуулах, хамтран ажиллах, дотоодын кино үйлдвэрлэлийг олон улсын жишигт хүргэх зорилгыг хэрэгжүүлэхэд “Хархорум” олон улсын кино наадмын үйл ажиллагаа томоохон түлхэц болох зорилготой.

“Хархорум” олон улсын кино наадам нь жил бүр онцлог нэгэн сэдэвт анхаарал хандуулах ба тухайн сэдвээр сүүлийн хоёр жилд бүтээсэн уран сайхны кинонуудыг сонгон оролцуулж шилдэг уран сайхны кино, шилдэг баримтат кино, тухайн сэдвийн ивээн тэтгэгчийн нэрэмжит шагнал гэсэн нэр хүндтэй гурван шагналын төлөө өрсөлдүүлэх юм.

Мөн наадмыг жил бүр Монголын шилдэг уран бүтээлээр нээх ба наадам нь уралдаант хэсэг, уралдаант бус хэсэг, чадавхжуулалтын хөтөлбөр, кино үзвэр гэсэн хэсгүүдээс бүрдэнэ.

Түүнчлэн наадмын үеэр найман улсын 23 киног үзүүлэх ба дэлхийн томоохон кино наадмуудын шагналт уран бүтээлчдийн шилдэг кинонуудыг үзүүлэх бол уралдаант хэсэгт долоон орны 13 кино өрсөлдөж байна. Үүнд, Америк, Франц, Итали, Өмнөд Солонгос, Япон, Вьетнам зэрэг улсуудын шилдэг уран бүтээл багтаж буй юм.

Тус кино наадмын хөтөлбөр боловсруулагчаар Н.Цогтбаяр, Мариа Разакамболи, С.Бямбацэрэн нар ажилласан бол шүүгчээр продюсер Марк Баше (Оскарын шагналт), кино куратор Николай Никитин , Төрийн соёрхолт, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Н.Сувд, Гавьяат жүжигчин С.Болд-Эрдэнэ, кино шүүмжлэгч Б.Амарсанаа нар ажиллана.

Мөн олон улсын зочдоор найруулагч Кристина Ашенбреннерова, продюсер, зуучлагч Тиен А Фам, продюсер Микеланджело Масанкай, продюсер, зуучлагч Сьюзан Тран, продюсер Фредерик Брэндс, найруулагч Никита Листопад, зохиолч, найруулагч Кристиано Бортоне нар оролцох юм.

Иймээс Монголын кино урлагийн салбарын уран бүтээлчид болон үзэгчид дэлхийн томоохон кино наадмуудын захирал, хөтөлбөр боловсруулагчидтай уулзах боломжтой ба мастер класс, сургалтад нь хамрагдаж, нэр хүндтэй кино найруулагч нартай биечлэн уулзан ярилцах, зөвлөгөө авах боломж бүрдэх ажээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

“Торгоны маань хээ” киног “Amazon Prime Video” платформоос үзэх боломжтой болжээ

09/07/2025
Кино Урлаг

П.Лхагвадуламын бүтээл 78 дахь удаагийн Локарногийн кино наадамд өрсөлдөнө

09/07/2025
Кино Урлаг

ШХАБ-ын кино наадмаас “Эцэг”, “Шар гэгээ” киноны уран бүтээлчид шагнал хүртлээ

08/07/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Н.Наранбаатар: Эх орон гэдэг ямар нандин болохыг ойлгуулах гэж хичээлээ

12/07/2025

Соёолонгийн айргийн тавд хурдалсан хүлгүүд

12/07/2025

“Соёлын наадам”-ын нээлт Хүй долоон худагт боллоо

12/07/2025

Монголын баритон дуучид С.Лемещевийн олон улсын IV уралдааны шагналтнууд болжээ

11/07/2025

Монголчуудын XIX-XX зууны үед хэрэглэж байсан авдар дэлгэн үзүүлж байна

11/07/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.