Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»“Squid game” цувралаас онцлох баримтууд
Кино

“Squid game” цувралаас онцлох баримтууд

Урлаг Урлаг25/06/2025Шинэчлэгдсэн:25/06/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

БНСУ-ын алдарт цуврал “Squid game” цувралын сүүлчийн буюу гуравдугаар бүлэг зургаgдугаар сарын 27-нд нээлтээ хийхээр товлогдсон. Тэгвэл дэлхий дахинаа олон сая үзэгчдийг хүлээлгээд байгаа энэхүү цувралын талаарх онцлох баримтуудыг хүргэж байна.

  • 2021 оноос эхэлсэн уран бүтээл энэ хугацаанд хоёр бүлэг нийт 16 анги цацагдсан байна.
  • Сэтгэл зүйн триллер төрлийн энэхүү кино нь гарсан даруйдаа дэлхийн 94 оронд үзэлтээрээ тэргүүлж, 111 сая хэрэглэгч цацагдсан эхний 28 хоногт шууд үзсэн байдаг.
  • Үйл явдлын хувьд санхүүгийн хүнд нөхцөлд амьдардаг жирийн иргэдийг цуглуулж 45.6 тэрбум воны шагналын сантай үхлийн тэмцээд оруулна. Нийт 456 хүн оролцох хэдий ч зөвхөн цор ганц ялагчтай бөгөөд сорилын шийтгэл нь үхэл байх болно. Нийгмийн янз бүрийн статустай олон зуун хүн “Мөнгө” гэх нэг л зорилгын доор хоорондоо өрсөлддөг. Сонирхолтой өнгө дүрслэл, үйл явдлаас гадна хүний дотоод сэтгэл, нийгмийн шүүмжлэлийг гаргууд гаргасан нь тус кино дэлхийн хэмжээнд нэрд гарахад ихээхэн нөлөөлсөн юм.
  • Хэдийгээр зохиол нь 2009 онд бичигдэж дууссан ч тухайн цаг үеийн чиг хандлагын үүднээс студиудээс татгалзсан хариуг авсан бөгөөд 2020 онд “Netflix” кино зохиолыг хүлээн авч зураг авалтын ажил эхэлжээ.
  • Зохиолч Хван Дуг Хёг зохиолоо бичих явцдаа маш их стресст орж, түүний зургаан шүд нь унасан  байдаг.
  • Киноны эхний анги дээр гардаг утасны дугаар нь бодит дугаар байсан бөгөөд цуврал цацагдах хугацаанд өдөрт 4000 дуудлага хүлээн авж байжээ.
  • Кино багийхан CGI ашиглахаас эрс татгалзсан бөгөөд зураг авалтын талбайг зориулан бүтээсэн байна.
  • Цуврал цацагдсаны дараагаар киноны гол хувцас болох харгалзагч болон оролцогчдын өмсгөл Halloween-ны баяраар хамгийн их борлуулагдсан хувцас болсон.
  • “456” бол гол бэлгэ тэмдэг. Шагналын сан нь 45.6 тэрбум вон, нийт оролцсон хүний тоо нь 456, ялагч болсон тоглогчийн дугаар нь 456 юм. Цувралын хоёрдугаар бүлэгт 456 дугаартай тоглогч дахин орж ирэх бөгөөд энэ бүх зүйлсийн ард хэн байгааг олохыг хичээнэ.
  • Удахгүй цацагдах гуравдугаар бүлэг юуг өгүүлэх, өмнөх цувралын дүрүүдээс хэн эргэж орж ирэх зэрэг олон асуулт үзэгчдийн дунд олон асуулт хүлээгдсээр байна.
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

“Blackpink” хамтлагийн Лиза “Nothing Hill” киноноос сэдэвлэсэн “Netflix”-ийн кинонд гол дүр бүтээхээр болжээ

09/02/2026
Кино Урлаг

“Задлаагүй захиа” уран сайхны киног заавал үзэх 10 шалтгаан

09/02/2026
Кино Урлаг

“Чимээгүй хотын жолооч” киног Univision, DDish, Look TV-ээс үзэх боломжтой

06/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Blackpink” хамтлагийн Лиза “Nothing Hill” киноноос сэдэвлэсэн “Netflix”-ийн кинонд гол дүр бүтээхээр болжээ

09/02/2026

Дуучин Чойжоо Валентины баярыг тохиолдуулан “Unplugged” тоглолтоо хийнэ

09/02/2026

Bad Bunny “Super Bowl”-ын завсарлагын үеэр тоглолтоо толилууллаа

09/02/2026

Өвөр Монголын уран бүтээлч Дулан 60 м урт зэс хавтан дээр Монголын нууц товчоог урлажээ

09/02/2026

ОХУ-д “Чингис хааны хойч үе ба Орос” үзэсгэлэн гаргахаар төлөвлөжээ

09/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.