Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»Анна Винтур “Vogue” сэтгүүлийн эрхлэгчийн ажлаа 37 жилийн дараа хүлээлгэж өгчээ
Гадаад мэдээ

Анна Винтур “Vogue” сэтгүүлийн эрхлэгчийн ажлаа 37 жилийн дараа хүлээлгэж өгчээ

Урлаг Урлаг30/06/2025Шинэчлэгдсэн:30/06/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Алдарт “Vogue” сэтгүүлийн эрхлэгчээр 37 жил ажилласан Анна Винтур ажлаа хүлээлгэж өгчээ. Энэ жил 75 настай, дэлхийн загварын ертөнцийн шүтээн, хамгийн нөлөө бүхий эмэгтэй тэрбээр “Vogue” сэтгүүлийн эрхлэгчийн ажлыг хамгийн олон жил хийсэн амжилтыг бүтээсэн юм.

Сэтгүүлийн эрхлэгчийн ажлаа хүлээлгэж өгснийхөө дараа Винтур “Vogue”-ын дэлхий дахин дахь салбаруудын эрхлэгч нарыг удирдах албан тушаалтан, мөн сэтгүүлийн толгой компани “Conde Nast”-ын контент хариуцсан ахлах ажилтны үүргийг гүйцэтгэхээр болжээ.

Винтур 1949 онд Их Британийн нийслэл Лондон хотноо мэндэлжээ. Түүний ээж АНУ-ын иргэн бөгөөд аав нь “Evening standard” сонины эрхлэгч байсан юм. Түүнд загварын сэтгүүлзүйн чиглэлээр ажиллах сонирхол өвсөр насанд л бий болжээ. Удалгүй хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр АНУ руу нүүсэн байна. Ингэснээр Америк, Их Британийн иргэншилтэй болжээ.

Хэдийгээр Винтур “Vogue” сэтгүүлийн Америк дахь салбарт эрхлэгчээр ажиллаж байсан боловч түүнд Их Британийн хатан хаан хоёрдугаар Элизабет амьд ахуй цагтаа 2017 онд Дэйм цол хэргэмийг хайрлажээ. Уг цолыг Их Британийн хаан салбар бүртээ амжилт гаргаж байгаа хүмүүст олгодог байна. Винтурын хувцас загварын ертөнц болон сэтгүүлзүйн салбарт оруулсан хувь нэмрийг нь хатан хаан үнэлжээ. Винтур Дэйм цолыг хүртэхдээ хийж буй ажлаа хэзээ ч зогсоох бодолгүй гэдгээ хэлж байсан юм. Энэ үеэр Винтур бараг нүднээсээ салгадаггүй хар шилээ авч олныг гайхшруулжээ.

Дэйм Анна дараагийн залуу үеийн шинэ эрхлэгчдэд боломж олгож, шинэ санаагаа нэвтрүүлэхэд нь дэмжлэг үзүүлэхийн тулд эрхлэгчийн ажлаа хүлээлгэн өгч байгаа тухай компанийн албан ёсны хуудсанд нийтэлжээ.

Дэйм Анна Америкийн “Vogue” сэтгүүлд цоо шинэ амь амьдралыг бэлэглэсэн гэж үздэг. Тус сэтгүүлд 1988 онд ажилд орсон цагаасаа хойш дэлхийн хамгийн алдартай, хамгийн шилдэг загварын сэтгүүл болтол нь хөгжүүлж ирсэн гавьяатай билээ.

Түүний ажлын арга барилын хамгийн чухал эргэлт нь олонд тийм ч их танигдаагүй нууцлаг модель загвар өмсөгчдийг нээж таниулсан явдал гэж үздэг. Мөн үнэтэй тансаг зэрэглэлийн брэндийн бүтээлүүдийг энгийн хямдхан хувцаснуудтай хольсноор шинэ өнгө төрхийг бүтээж чадсан гэж салбарынхан нь үнэлдэг байна.

Он цаг өнгөрөхийн хэрээр түүний мэдрэмж, үзэл санаа нь дэлхийн хувцас загварын ертөнцийн хамгийн их хүлээн зөвшөөрөгдөж танигдсан, нөлөө бүхий эмэгтэй болоход нөлөөлжээ.

Сэтгүүлийн эрхлэгчийн ажлаас гадна Винтур Нью-Йоркийн “Met Gala” шоуг 1995 оноос хойш зохион байгуулж хандивлагчдыг цуглуулж ирсэн юм.

Винтурын зан араншинг “Чөтгөрүүд Прада өмсдөг” кинонд гардаг Миранда Приестлигийн дүртэй хүмүүс жишиж ярьдаг. Уг киноны зохиолыг Винтурын туслахаар өмнө нь ажиллаж байсан Америкийн зохиолч Лорен Вейсбергер бичжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

Бейонсегийн аялан тоглолтын үеэр “Destiny’s child” хамтлаг эргэн нэгдлээ

28/07/2025
Гадаад мэдээ Урлаг

“Astronomer” компани шинэ сурталчилгаандаа “Coldplay” хамтлагийн дуучны экс гэргий Гвинет Пэлтроуг ашиглажээ

28/07/2025
Гадаад мэдээ Урлаг

“Avatar” киноны гуравдугаар анги арванхоёрдугаар сарын 19-нд кино театруудаар нээлтээ хийнэ

26/07/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Бейонсегийн аялан тоглолтын үеэр “Destiny’s child” хамтлаг эргэн нэгдлээ

28/07/2025

“Astronomer” компани шинэ сурталчилгаандаа “Coldplay” хамтлагийн дуучны экс гэргий Гвинет Пэлтроуг ашиглажээ

28/07/2025

Маршал Ю.Цэдэнбалын дурсгалын үзэсгэлэнг нээжээ

28/07/2025

Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэл агсны гэрэлт хөшөөг “Ойрад” театрын гадаа сүндэрлүүллээ

28/07/2025

Жүжигчин, найруулагч Б.Амарсайханы дараагийн уран бүтээл “Шалз” хэмээх нэртэй

28/07/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.