Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дүрслэх урлаг»Хүрэл баримлын гайхамшгийг таниулах “Журааны ертөнц” үзэсгэлэн нээлтээ хийлээ
Дүрслэх урлаг

Хүрэл баримлын гайхамшгийг таниулах “Журааны ертөнц” үзэсгэлэн нээлтээ хийлээ

Урлаг Урлаг30/06/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Урчуудын эвлэлийн шагналт, чөлөөт уран бүтээлч Н.Лхагвасүрэнгийн “Журааны ертөнц” уран баримлын анхны бие даасан үзэсгэлэн өнгөрсөнн бямба гараг /2025.06.28/-т Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд нээлтээ хийлээ.

Соёлын гавьяат зүтгэлтэн, шог зураач С.Цогтбаяр нээлтийн үеэр хэлэхдээ, “Энэхүү үзэсгэлэнгийн бүтээлийг туурвигч Н.Лхагвасүрэн нь бидний нэгэн адил нүүдэлчин монголчуудын ой санамж, өв уламжлалыг тээж яваа орчин үеийн нүүдэлчин билээ. Түүний зэрэгцээ тэрбээр аливаа шинэлэг санаа, хандлага үзлийг эрэн хайж, эргэлтгүй бэдэрч, зогсолтгүй хөдөлмөрлөж, хувьсан өөрчлөгдөн байдаг оюун санааны нүүдэлчин юм” хэмээн тодотгосон юм.

Уран бүтээлч Н.Лхагвасүрэн долоон жилийн хугацаанд цутгуурын аргыг ашиглан хүрлээр хийсэн 30-иад бүтээлээ дэлгэсэн байв. Тэрбээр анх баримал барих санаагаа өөрийн Чико нэртэй нохойгоо харж байхдаа төрсөн аж. Тэр цагаас хойш баримлын төрөл рүү эргэлт буцалтгүй орсон байна. Өөрөөр хэлбэл, баримал түүний бүхий л зүрх сэтгэлийг автуулсан бөгөөд цаг хугацаа, үнэ өртөг ихээр шаарддаг хэдий ч тэрбээр дараа дараагийн бүтээлүүддээ хэдийнэ орсон гэж уран бүтээлч маань нээлтийн үеэрх сэтгэгдэлдээ дурдсан юм.

Тэрбээр үзэсгэлэнгээ “Журааны ертөнц” хэмээн нэрлэсэн нь ямар нэг онцгой, сонин содон санаа агуулаагүй, түүний багад дууддаг байсан гэрийнхнийх нь нэр аж. Түүний үзэсгэлэнг “Айлаас эрэхээр авдраа уудал” үндэсний уран бүтээлчдийг дэмжих төслийнхөн дэмжиж ажилласан ба тус албан бус нэгдлийнхэн мөн ялгаагүй анхны ажлаараа үзэгчдэдээ “дүн”-гээ тавиулж буй нь энэ юм.

Тус үзэсгэлэн ирэх сарын 4-нийг хүртэл үргэлжилнэ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дүрслэх урлаг Урлаг

Их Британид Байёгийн хивсийг үзэх тасалбарын төлөө арван мянга гаруй хүн өрсөлдөв

03/07/2026
Дүрслэх урлаг Урлаг

Путиныг элэглэдгээрээ алдартай шог зураач Семён Скрепецк буудуулж нас баржээ

17/06/2026
Дүрслэх урлаг Урлаг

Монголын 14 уран бүтээлч “НордАрт-2026” үзэсгэлэнд оролцож байна

15/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Женни Европын хоёр том наадмыг тэргүүлсэн анхны к-поп уран бүтээлч боллоо

06/07/2026

Мадонна “Confessions II”-оор тайзнаа дахин тэсрэлт хийлээ

06/07/2026

Монголын тайз, дэлгэцийн гурван “акул” Ардын жүжигчид болов

06/07/2026

“The Parent Trap” киноны үргэлжлэл хийгдэж магадгүй

06/07/2026

АНУ-ын загвар өмсөгч Родригес Венесуэлийн газар хөдлөлтөд нас баржээ

06/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.