Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»Дени Вилленёв Жеймс Бондын шинэ ангийг найруулна
Гадаад мэдээ

Дени Вилленёв Жеймс Бондын шинэ ангийг найруулна

Урлаг Урлаг30/06/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Английн тагнуулч Жеймс Бондын тухай шинэ киног Франц-Канадын авьяаслаг найруулагч Дени Вилленёв найруулахаар болсон талаар Жеймс Бонд франчайзын эрхийг эзэмшигч “Amazon MGM Studios” компанийн зүгээс өнгөрсөн пүрэв гараг /2025.06.26/-т мэдэгдсэн байна.

Тус компанийн зүгээс Эми Паскаль, Дэвид Хэйман нарыг киноны продюсераар ажиллана гэж мэдэгдэж байсан бол пүрэв гарагт Таня Лапойнтег ерөнхий продюсераар ажиллахаар болсныг давхар мэдэгдлээ.

“Sicario”, “Arrival”, ”Blade Runner 2049”, ”Dune: Part One”, “Dune: Part Two” зэрэг олон шагнал хүртэж, нийтдээ хэдэн тэрбум ам.долларын ашиг орлого олсон томоохон уран бүтээлүүдээрээ алдартай, Оскарын шагналт найруулагч Дени Вилленёв мөн тагнуулч 007-гийн шинэ киног найруулахаар болсон нь түүний хувьд нэр төрийн хэрэг, давхар том үүрэг хариуцлага гэдгийг онцолж, багаасаа Жеймс Бондын цувралыг үзэж өссөн, Жеймс Бондын шүтэн бишрэгч гэдгээ хэлж, түүнд итгэл хүлээлгэсэн Amazon MGM Studios компанид талархал илэрхийлжээ.

Цахим худалдааны салбарт тэргүүлэгч Amazon компани 2022 онд MGM кино студийг 4000 гаруй кино, 17000 телевизийн шоу нэвтрүүлгийн хамт худалдан авч байсан бол энэ оны 5-р сард Amazon MGM Studios компани Жеймс Бонд франчайзын оюуны өмчийн эрхийг эзэмшигч болсон юм.

Ийнхүү тус компанийн зүгээс Жеймс Бондын 26 дахь бүтээлийг найруулах найруулагчийг энэ зун сонгон тодруулна хэмээн мэдэгдэж байснаараа авьяаслаг уран бүтээлч Дени Вилленёвыг сонгоод байгаа бол төлөвлөгөөний дагуу кино зохиол бичих болон жүжигчдийн сонгон шалгаруулалтын ажил үргэлжлэх ажээ.

Харин найруулагч Денни Вилленёвын хувьд “Dune” цувралын гуравдугаар анги болох “Dune: Messiah” киноны ажилдаа энэ зун орж байгаа бөгөөд тус кино 2026 оны 12-р сард дэлгэцнээ гарахаар товлогдсон байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Александр Скарсгардын шинэ дүр олныг алмайруулж байна

31/07/2026
Кино Урлаг

Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Ц.Төмөрбаатар 70 нас хүрлээ

31/07/2026
Кино Урлаг

“Овгор” уран сайхны киног ирэх аравдугаар сард үзэгчдэд хүргэнэ

30/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Америкийн домогт кантри дуучин, байгаль хамгаалагч Вилли Нельсон газар нутгийн төлөө тэмцэхийг уриалав

31/07/2026

Эрик Робертс охин Эмма Робертсын хуримд оролцоогүй шалтгаанаа ярив

31/07/2026

Rosé-гийн шинэ “Puma” балет пүүз худалдаанд гарлаа

31/07/2026

Жүжигчин Ким Сү Хёныг буруугүй гэдгийг албан ёсоор зарлалаа

31/07/2026

Александр Скарсгардын шинэ дүр олныг алмайруулж байна

31/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.