Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»“The social network” киноны хоёрдугаар анги гарна
Гадаад мэдээ

“The social network” киноны хоёрдугаар анги гарна

Урлаг Урлаг30/06/2025Шинэчлэгдсэн:30/06/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

2010 онд үзэгчдийг байлдан дагуулж, гурван “Оскар”-ын эзэн болсон “The social network“ киноны үргэлжлэл болох “The social network: Part II” бүтээл албан ёсоор хийгдэж эхэлжээ. Энэ удаад эхний ангийн киноны зохиолыг бичсэн Аарон Соркин найруулагчийн үүргийг мөн давхар биелүүлэхээр болсон байна.

Зохиолч Аарон Соркин

“Deadline”-ийн мэдээлснээр шинэ киног эхний ангийн шууд үргэлжлэл хэлбэрээр биш харин “Wall Street journal”-ийн сэтгүүлч Жефф Хоровицын гаргасан “The facebook files” хэмээх цуврал нийтлэлээс сэдэвлэн хийа гэнэ. Тус нийтлэлүүдэд “Facebook” компанийн дотоод баримтуудын алдагдлын талаарх мэдээлэл багтсан бөгөөд тэдний нийгэмд үзүүлж буй сөрөг нөлөөллийг тус компанийн зүгээс мэдэж байсан талаар ил болгосон нь тухайн үедээ олны анхаарлыг багагүй татаж байв.

The Social Network киноны хоёрдугаар анги гарна (фото 2)
Харин шинэ ангийн гол дүрд Жесси Эйзенберг, Эндрю Гарфилд, Жастин Тимберлейк нар дахин тоглох эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа ч продюсероор Тодд Блэк, Питер Райс, Стюарт Бессер нар ажиллахаар болжээ. “The social network: Part II” киноны албан ёсны трейлер болон нээлтээ хийх огноог тун удахгүй зарлах аж.
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Кори Хокинс “Range Media Partners”-тай гэрээ байгууллаа

20/08/2026
Кино Урлаг

Дольф Лундгрены хорт хавдартай тэмцсэн хүнд үеийг өгүүлэх баримтат кино үзэгчдийн хүртээл болно

20/08/2026
Кино Урлаг

Жо Ин Соны тоглосон бүтээлүүд олон улсын кино наадмуудад өрсөлдсөөр байна

20/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Кори Хокинс “Range Media Partners”-тай гэрээ байгууллаа

20/08/2026

Дольф Лундгрены хорт хавдартай тэмцсэн хүнд үеийг өгүүлэх баримтат кино үзэгчдийн хүртээл болно

20/08/2026

Сандра Буллок Брайан Рэндэллийн үхлийн талаар анх удаа илэн далангүй ярьжээ

20/08/2026

Селин Дион тайзнаа эргэн ирэхийн төлөө тэмцэж байна

20/08/2026

Ангелик Киджо Холливудын алдрын гудамжинд одтой болсон анхны Африк уран бүтээлч боллоо

20/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.