Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»“Монгол кино төслүүд”-д шалгарсан 15 кино төслийг танилцууллаа
Кино

“Монгол кино төслүүд”-д шалгарсан 15 кино төслийг танилцууллаа

Урлаг Урлаг01/07/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 “Хархорум” Олон улсын кино наадмын хүрээнд Монгол кино төслүүдийг танилцуулах үйл ажиллагаа “Чингис хаан” үндэсний музейд боллоо.

Монгол Улсад кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан олон улсын зах зээлд гаргах боломжтой, хамтын бүтээл хийх зорилготой энэхүү үйл ажиллагаанд урьдчилсан сонгон шалгаруулалтад 15 төсөл шалгарчээ. Тодруулбал, Л.Таванбаяр “Ааруу” УСК, Б.Анар “Охин тэнгэр” УСК, К.Дөлгөөнзул “The boy shaman” баримтат кино төсөл, П.Дэлгэрбаяр “Мөрч-2” ОАК зэрэг кино төслийн эхний хэсгийн уран бүтээлч 5 минутын хугацаанд англи хэлээр танилцуулга хийлээ. Тус үйл ажиллагааны шүүгчээр Кино наадмын уран бүтээл эрхэлсэн захирал Н.Цогтбаяр, Хархорум кино наадмын хөтөлбөр боловсруулагч Мариа Разакамболи, зохиолч, найруулагч Кристиано Бортоне, продюсер Микеланджело Масанкай, продюсер, Зуучлагч Тиен А Фам нар ажиллав. Тэд уран бүтээлчдэд цаашдын хөгжүүлэлт болон анхаарах зүйлс, төслийн өнгө төрх, олон улсад гарах боломж, кино наадмуудад оролцох талаар зөвлөмж өгөв.

Кино наадмын уран бүтээл эрхэлсэн захирал Н.Цогтбаяр ярихдаа, Олон улсын фестиваль нь дотроо төсөл шалгаруулах уралдааныг зарладаг. Манай улсад төслийн шалгаруулалт хаалттай байсан бол энэ жил анх удаа нээлттэй болж байна. Энэ нь уран бүтээлчдэд давуу тал болно гэдэгт итгэлтэй байна. Уран бүтээлч хоёр, гурван хүний өмнө ярьснаас илүү олон хүний өмнө яривал ярих чадвар нь дээшилнэ. Мөн бусад төслийг харж, өөрийн бүтээлтэй харьцуулах боломжтой. Хамгийн гол нь уран бүтээлчид олон улсын продюсеруудын өмнө кино төслөө танилцуулж, олон улсын зах зээлд гарах эхний алхмаа хийж байна” хэмээв.

Ташрамд дурдахад, шалгарсан тэргүүн болон онцлох төслүүдийг Бусаны кино наадам дахь “Asian contents film market” үйл ажиллагаанд оролцоход дэмжих аж.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

ФОТО: “Black panter” киноны од, жүжигчин Чадвик Боузман агсан “Холливуудын алдрын гудамж”-нд одтой боллоо

21/11/2025
Кино Урлаг

ФОТО: “Blue Dragon Film Awards” улаан хивсний ёслолоос

20/11/2025
Кино Урлаг

“Netflix” компани контентод суурилсан энтертайнмент хүрээлэнг нээлээ

20/11/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Black panter” киноны од, жүжигчин Чадвик Боузман агсан “Холливуудын алдрын гудамж”-нд одтой боллоо

21/11/2025

2026 оны “Met Gala”-гийн сэдэв зарлагдлаа

21/11/2025

Хамгийн ганган оддын жагсаалтад Азиас G-Dragon багтжээ

21/11/2025

Дуудлага худалдаагаар зарагдах гэж байсан дэлхийн “анхны тооны машин”-д Францын шүүх экспортын хориг тавьжээ

21/11/2025

Г.Мөнхболорын “Зүймэл үйлүүд” долоо дахь бие даасан үзэсгэлэн нээнэ

21/11/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.