Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Өв соёл»Бий биелгээг өвлөн уламжлагчдын тоо 15 жилд 20 дахин өсжээ
Өв соёл

Бий биелгээг өвлөн уламжлагчдын тоо 15 жилд 20 дахин өсжээ

Урлаг Урлаг02/07/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Монгол бий биелгээг өвлүүлэн уламжлуулах, оршин тогтнох чадварыг бэхжүүлэх асуудал” олон улсын эрдэм шинжилгээний хурал өчигдөр болов.

“Монгол бий биелгээг өвлүүлэн уламжлуулж, оршин тогтнох чадварыг бэхжүүлэх нь” төслийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгасны дагуу зохион байгуулсан тус хуралд 15 илтгэгч оролцсон юм. Тэд бий биелгээний төрөл зүйл, хэв намба, ихлийн татлага, угсаатны хувцас, өмсгөл зүүсгэлийн харилцан хамаарал, ихэл урлал, хийц бүтээц, бий биелгээг ЮНЕСКО-д бүртгүүлсэн туршлага, өвлүүлэн уламжлуулах хэлбэр, өвлөн уламжлагчдын урын сан, соёлын биет бус өвийн оршин тогтнох чадварыг хангах хүчин зүйлс зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлэв.

Хуралд баяд, дөрвөд, захчин, урианхай, торгууд, хотон угсаатны бий биелгээг уламжлалт хэлбэр, хэв намбаар нь үеэс үед өвлөн уламжилсан Увс аймгийн Тариалан, Хяргас, Малчин, Ховд сум, Ховд аймгийн Манхан, Булган, Жаргалант сумын 7 өвлөн уламжлагч тус бүр хоёр шавийн хамт, өндөр настай өвлөн уламжлагч, 84 настай Ж.Хумбаа, 82 настай Т.Цэмбэл нар хүрэлцэн ирж оролцжээ.

Баруун монголын баяд, дөрвөд, захчин, урианхай, торгууд, хотончуудын дунд өвлөгдөн ирсэн “Монгол ардын бүжиг, Бий биелгээ” өвийг Монгол Улс 2009 онд ЮНЕСКО-гийн яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгүүлсэн.

Тухайн цаг үед 20 хүрэхгүй өвлөн уламжлагчтай байсан бол өнгөрсөн оны байдлаар энэ тоо 417-д хүрчээ.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Өв соёл Урлаг

Нийслэлчүүдийн баяр гэх тодотголтой даншиг наадмыг зургаадугаар сарын 27, 28-нд товложээ

20/06/2026
Өв соёл Урлаг

Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн их тахилгад Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцлоо

18/06/2026
Өв соёл Урлаг

Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил үргэлжилж байна

17/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

BTS хамтлагийн “Arirang” цомог “Billboard 200” чартын шилдэг 10-т багтлаа

22/06/2026

Өмнөд Солонгосын жүжигчин, дуучин И Мин У 39 нас хүрлээ

22/06/2026

ФОТО: “Тэнгэрийн хүү” түүрэн туульсын жүжгээс

22/06/2026

Алдарт жүжигчин Мерил Стрип өнөөдөр 77 нас хүрч байна

22/06/2026

Б.Наранбадрах: Монгол Улс дэлхийн адууны төв болно

22/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.