Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»“Хархорум” олон улсын кино наадмын шилдгүүд тодорлоо
Кино

“Хархорум” олон улсын кино наадмын шилдгүүд тодорлоо

Урлаг Урлаг03/07/2025Шинэчлэгдсэн:03/07/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын үндэсний кино урлагийн зөвлөл, “Кино гүүр хөгжлийн холбоо” НҮТББ нар хамтран “Хархорум” олон улсын кино наадмыг Монгол улсад кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ойг тохилдуулан зургаадугаар сарын 27-оос долдугаар сарын 2-ны өдрүүдэд хоёр дахь жилдээ Улаанбаатар хотноо зохион байгууллаа.

Монголын кино урлагийн салбарт гадаадын уран бүтээлчдийн анхаарлыг хандуулах, хамтран ажиллах, дотоодын кино үйлдвэрлэлийг олон улсын жишигт хүргэх зорилгыг хэрэгжүүлэхэд “Хархорум” олон улсын кино наадмын үйл ажиллагаа томоохон түлхэц болох зорилготой.

“Хархорум” олон улсын кино наадам нь жил бүр онцлог нэгэн сэдэвт анхаарал хандуулах ба тухайн сэдвээр сүүлийн хоёр жилд бүтээсэн уран сайхны кинонуудыг сонгон оролцуулж шилдэг уран сайхны кино, шилдэг баримтат кино, тухайн сэдвийн ивээн тэтгэгчийн нэрэмжит шагнал гэсэн нэр хүндтэй гурван шагналын төлөө өрсөлдүүлсэн юм.

Өнөө жилийн “Хар хорум” олон улсын кино наадмын шилдшүүдийг танилцуулъя. 

Телевиз болон дижитал платформын шилдэг цуврал: “Мөрч” олон ангит кино (Voo originals)

“Box office hit” буюу хамгийн их борлуулалттай кино: “Зура 3: Цэвэрлэгээ” (“Фантастик” продакшн)

Шилдэг найруулагч: Ж.Сэнгэдорж (“Чимээгүй хотын жолооч”)

“Хархорум” олон улсын кино наадмын хүрээнд олон улсын зах зээлд гаргах боломжтой, хамтын бүтээл хийх зорилготойгоор “Монгол кино төслүүд” урьдчилсан сонгон шалгаруулалт зарлаж, эхний шатанд 15 төслийг шалгаруулсан. Тэдгээрээс найруулагч Э.Ган-Очирын “Тарвас”, А.Энхтөгсийн “I hate pink” уран сайхны кино төсөл, найруулагч Э.Гантөмөрийн “Ever-vest” баримтат кино төсөл шилдгээр шалгарч, эдгээр уран бүтээлийг олон улсын төсөл болгож хөгжүүлж, толилуулахаар боллоо.

Ташрамд дурдахад, “Хар хорум” олон улсын кино наадмыг өнөө жил найруулагч Ж.Бунтарын 1983 онд үзэгчдэд хүргэсэн “Гарьд магнай” Монголын уран сайхны киногоор нээсэн бөгөөд наадам нь уралдаант хэсэг, уралдаант бус хэсэг, чадавхжуулалтын хөтөлбөр, кино үзвэр гэсэн хэсгүүдээс бүрдсэн юм. Түүнчлэн наадмын үеэр найман улсын 23 киног үзүүлсэн ба дэлхийн томоохон кино наадмуудын шагналт уран бүтээлчдийн шилдэг кинонуудыг үзүүлсэн бол уралдаант хэсэгт долоон орны 13 кино өрсөлджээ.  Үүнд, Америк, Франц, Итали, Өмнөд Солонгос, Япон, Вьетнам зэрэг улсуудын шилдэг уран бүтээл багтсан байна.

Тус кино наадмын хөтөлбөр боловсруулагчаар Н.Цогтбаяр, Мариа Разакамболи, С.Бямбацэрэн нар ажилласан бол шүүгчээр продюсер Марк Баше (Оскарын шагналт), кино куратор Николай Никитин , Төрийн соёрхолт, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Н.Сувд, Гавьяат жүжигчин С.Болд-Эрдэнэ, кино шүүмжлэгч Б.Амарсанаа нар ажиллалаа.

Мөн олон улсын зочдоор найруулагч Кристина Ашенбреннерова, продюсер, зуучлагч Тиен А Фам, продюсер Микеланджело Масанкай, продюсер, зуучлагч Сьюзан Тран, продюсер Фредерик Брэндс, найруулагч Никита Листопад, зохиолч, найруулагч Кристиано Бортоне нар оролцсон юм.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

“Blackpink” хамтлагийн Лиза “Nothing Hill” киноноос сэдэвлэсэн “Netflix”-ийн кинонд гол дүр бүтээхээр болжээ

09/02/2026
Кино Урлаг

“Задлаагүй захиа” уран сайхны киног заавал үзэх 10 шалтгаан

09/02/2026
Кино Урлаг

“Чимээгүй хотын жолооч” киног Univision, DDish, Look TV-ээс үзэх боломжтой

06/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Blackpink” хамтлагийн Лиза “Nothing Hill” киноноос сэдэвлэсэн “Netflix”-ийн кинонд гол дүр бүтээхээр болжээ

09/02/2026

Дуучин Чойжоо Валентины баярыг тохиолдуулан “Unplugged” тоглолтоо хийнэ

09/02/2026

Bad Bunny “Super Bowl”-ын завсарлагын үеэр тоглолтоо толилууллаа

09/02/2026

Өвөр Монголын уран бүтээлч Дулан 60 м урт зэс хавтан дээр Монголын нууц товчоог урлажээ

09/02/2026

ОХУ-д “Чингис хааны хойч үе ба Орос” үзэсгэлэн гаргахаар төлөвлөжээ

09/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.