Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»Анхны “Hermès Birkin” цүнх дуудлага худалдаагаар 10 сая ам.доллароор зарагджээ
Гадаад мэдээ

Анхны “Hermès Birkin” цүнх дуудлага худалдаагаар 10 сая ам.доллароор зарагджээ

Урлаг Урлаг13/07/2025Шинэчлэгдсэн:13/07/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Британи гаралтай Францын дуучин, жүжигчин Жэйн Биркинд зориулж урласан “Hermès” брэндийн анхны цүнх “Sotheby’s” ордноос зохион байгуулсан дуудлага худалдаагаар 10 сая ам.доллароор зарагдсанаар дуудлага худалдаагаар хамгийн өндөр үнээр зарагдсан цүнх болжээ.

Өмнө нь 2021 онд алмаазан шигтгээтэй, матрын арьсан “Hermès Kelly” загварын цүнх 513 мянган ам.доллароор зарагдаж дээд амжилт тогтоож байв.

“Hermès Birkin” цүнхний анхны загвар болсон уг цүнхийг Японы нэрээ нууцалсан нэгэн цуглуулагч худалдан авсан байна.

Энэхүү цүнхийг жүжигчин, дуучин бүсгүйд тусгайлан зориулж хийсэн байна. Жэйн Биркин уг цүнхийг 1985-1994 оныг хүртэл бараг өдөр бүр хэрэглэж байжээ. Анхны “Birkin” цүнхийг 1994 онд Жэйн Биркин өөрөө ДОХ-ын судалгаанд зориулсан хандивын дуудлага худалдаагаар худалдсанаас хойш эзэн нь хэд хэдэн удаа солигдсон байна.

“Hermès”-ийн анхны “Birkin” цүнх нь хэмжээ, салгаж болдоггүй оосор, дахин давтагдаагүй өвөрмөц хийц хэлбэр зэргээрээ дараагийн загваруудаасаа ялгаатай ажээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Хувцас загвар Урлаг

Жон Галлиано 2027 оны “Met Gala”-д голлох загвар зохион бүтээгчээр оролцоно

06/08/2026
Хувцас загвар Урлаг

Д.Оюунболор “Miss Deaf World 2026” титмийн эзэн боллоо

03/08/2026
Хувцас загвар Урлаг

Rosé-гийн шинэ “Puma” балет пүүз худалдаанд гарлаа

31/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Леонардо ДиКаприо ховордсон амьтдыг аврах 200 сая ам.долларын төслийг тэргүүлж байна

07/08/2026

Реппер A$AP Rocky “Рианна яг одоо студид шинэ дуугаа хийж байгаа” гэв

07/08/2026

“ТикТок”-т хорт хавдартай тэмцэж буй амьдралаа хуваалцдаг байсан инфлюнсер Сидней Тоул 26 насандаа таалал төгслөө

07/08/2026

Дуучин Ариана Гранде шинэ цомгоо танилцууллаа

07/08/2026

Алдарт “Boyzone” хамтлагийн гишүүн Ронан Китинг Монголд анх удаа дуулна

07/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.