Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Өв соёл»Дэлхийн Монголчуудын анхдугаар наадмыг Брюссель хотноо амжилттай зохион байгууллаа
Өв соёл

Дэлхийн Монголчуудын анхдугаар наадмыг Брюссель хотноо амжилттай зохион байгууллаа

Урлаг Урлаг15/07/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дэлхийн Монголчуудын анхдугаар наадмыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Бельгийн Хаант Улсын нийслэл Брюссель хотын төвд орших үзэсгэлэнт Бүа Де Ла Камбе цэцэрлэгт хүрээлэнд 2025 оны зургаадугаар сарын 28-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Тус наадамд дэлхийн 30 гаруй улс орнуудад оршин суугаа монголчуудын төлөөлөл болсон 5000 орчим хүн, мөн тухайн орон нутгийн болон гадаад улсын төлөөлөл 10000 гаруй хүн ирж оролцжээ.

Монгол улсын ГХЯ, Европын улсуудад суугаа ДТГ-ууд, Хилийн чанадад Монгол иргэдийн үүсгэл, санаачилгаар байгуулагдсан ТББ-ууд, Монголын Үндэсний бөхийн холбоо, Монголын үндэсний сурын холбоо, Монгол үндэсний шагайн холбоо, урлаг соёлын төлөөлөл Дэлхийн Монголчуудын анхдугаар наадмаа дэмжин оролцов.

Мөн түүнчлэн Брюссельд суугаа гадаад улсын элчин сайд нар, Европын холбооны болон олон улсын бусад байгууллагуудын удирдлагын төлөөлөл оролцов. Европын орнуудад зохион байгуулагдаж байсан Монгол наадмуудаас одоогоор хамгийн өргөн цар хүрээтэй зохион байгуулагдсан эл наадамд 128 бөх, 60 сур харваач, 250 шагайн харваачид оролцож хүч самбаа, цэц мэргэнээ сорилоо. Энэ үеэр Монгол хоолны өргөн сонголт бүхий үйлчилгээ, Монголыг жижиг дунд үйлдвэрийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, ардын гар урлал, урлагийн бүтээлийн худалдаа, консулын болон нийгмийн даатгалын үйлчилгээ, Төрийн байгууллагуудын мэдээлэл, лавлагааны үйлчилгээ зэрэгцэн явагдаж олон зуун иргэдийг хамруулсан байна.

Монгол соёл уламжлалаа хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах зорилготой энэ наадам түүхэн томоохон үйл явдал болж өнгөрлөө.

Наадамд Европын орнуудад ажиллаж амьдарч буй иргэдийн үүсгэл санаачилгын олон тооны хамтлаг уран бүтээлчдээс гадна олонд алдаршсан дуучин Хишигдалай, дуучин Наки нар хүрэлцэн ирж ая дуугаа өргөв. Мөн наадмын шоу цэнгүүнийг өвөрмөгц аялгуугаараа дэлхийд нэрээ гаргаж буй Уухай хамтлаг чимж, бүрэн хэмжээний тоглолтоо толилуулав.

Тус наадмыг зохион байгуулахад үнэтэй хувь нэмрээ оруулсан Дэлхийн Монголчуудын наадмыг зохион байгуулах комисс, тус комиссын гишүүн байгууллагууд болох Бельгийн Монгол оюутан залуусын холбоо (БеМоз), “Сэр-Очир” ТББ, Бельгийн Монголчуудын ТББ-уудын нэгдсэн зөвлөл болон бусад иргэний нийгмийн байгууллагууд, сайн дурын үүрэг хүлээж ажилласан иргэддээ Бельгийн Хаант Улсад суугаа ЭСЯ-ны зүгээс албан ёсоор гүн талархал илэрхийлж байна.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Өв соёл Урлаг

Алтай нутгийн өв соёлын дээж “Агийн улаан хаан” баатарлаг туулийг хайлна

14/08/2026
Өв соёл Урлаг

Дэлхийн хамгийн том гэр Дорноговь аймгийн Хатанбулаг суманд бий

14/08/2026
Өв соёл Урлаг

Лувсанданзаны “Алтан товч”-ийн гарал үүслийн талаарх шинэ баримтыг хэлэлцүүлэв

12/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жүжигчин Николас Холт “Harry Potter” телевизийн цувралд нэгдлээ

15/08/2026

Өнөөдөр реппер Don Dior-ын төрсөн өдөр

15/08/2026

Жүжигчин, кино зохиолч, найруулагч, продюсер Бен Аффлек 54 нас хүрлээ

15/08/2026

Өнөөдөр Холливуудын шинэ үеийн хамгийн тод оддын нэг Женнифер Лоуренсын төрсөн өдөр

15/08/2026

Сэвжидийн Сүхбаатарын нэрэмжит “Их урлаг-Бүжгэн дэг-50 жил” улсын анхдугаар уралдаан болно

15/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.