Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»“BTS” хамтлагийн залгамж халаа болох шинэ хамтлаг гарна
Гадаад мэдээ

“BTS” хамтлагийн залгамж халаа болох шинэ хамтлаг гарна

Урлаг Урлаг17/07/2025Шинэчлэгдсэн:17/07/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“BTS”, “Tomorrow X Together” (TXT) зэрэг дэлхийн хэмжээний хамтлагийг гаргаж ирсэн “Hybe” болон “Big Hit Music” цоо шинэ хөвгүүдийн хамтлагийг танилцуулах болсноо мэдэгдэв. “TXT” зургаан жилийн өмнө дебют хийснээс хойш анх удаа “Big Hit Music” шинэ хамтлаг байгуулсан нь энэ юм.

Тус хамтлаг Мартин, Жеймс, Жухоон, Сонгхён, Геонхо гэсэн таван гишүүнтэй бөгөөд наймдугаар сарын 18-нд албан ёсоор дебют хийнэ.

“Hybe”-ийн мэдэгдсэнээр, эдгээр гишүүд бүгд дуулж, бүжиглэхээс гадна бүжиг дэглэх, жүжиглэх, видео найруулах зэрэг тал бүрийн авьяастай.  “Big Hit Music”-ийн хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр, “Эдгээр таван хүн хөгжим, бүжиг, визуал контентод шинэлэг байдлаар хандах болно. Тэд өөрсдийн амьдралын түүх дээр тулгуурлан бичиж, зохиодог бөгөөд дууны үг, гүйцэтгэл, видео бичлэгт бүтээлч чадвараа харуулдаг. Тэдний онцгой зан чанар бол зөвхөн тогтсон үүрэг, албан тушаалаар хязгаарлагдахгүйгээр хамтран ажилладагт юм” гэжээ.

Шинэ хамтлагийн гишүүд “Hybe”-ийн өмнөх уран бүтээлүүдэд хувь нэмрээ оруулж байжээ. Тухайлбал, Мартин нь “TXT”-ийн “Deja Vu”, “Miracle” болон удахгүй гарах “Beautiful Strangers” сингл, түүнчлэн “Enhypen”-ийн “Outside”, “Le Sserafimin”-ийн “Pierrot” болон “Illit”-ийн “Magnetic” зэрэг дууны видео бичлэгт тоглож байсан.

Жеймсийн хувьд “TXT”-ийн “Deja Vu” болон “Illit”-ийн “Magnetic”, “Cherish (My Love)”, “Tick-Tack” зэрэг дууны бүжгийг дэглэсэн. Тэрбээр мөн Мартинтай хамтран “Deja Vu”, “Miracle”, “Magnetic” дууны зохиолыг бичсэн байна. Шинэ хамтлагийн нэр болон бусад мэдээлэл ирэх долоо хоногт олон нийтэд зарлагдах юм байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Том Хардигийн рэп цомог эерэг үнэлгээ авч байна

01/09/2026
Дуу хөгжим Урлаг

Фредди Меркьюригийн нууцлаг дурсамжийг дэлгэх шинэ ном хэвлэгдэнэ

01/09/2026
Дуу хөгжим Урлаг

Өмнөд Солонгосын алдарт дуучин PSY есдүгээр сарын 19-нд Монголд тоглолтоо хийнэ

31/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Гарц орц” үзэсгэлэн дэлгэнэ

02/09/2026

Холливуудын хамгийн хайр татам од Киану Ривз 62 нас хүрлээ

02/09/2026

Ёндонжамцын Балдан: Сайхан гэх энгийнд байна. Энгийн гэдэг бол мэдрэмж. Үнэний хөрсөнд буух явдал

02/09/2026

Соёлын өвийн магистрын хөтөлбөрийг анх удаа хичээллүүлнэ

02/09/2026

“Чингис хаан” үндэсний музей усан доорх соёлын өвийн судалгааг эхлүүллээ

02/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.