Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Өв соёл»“Сарлаг наадам” долдугаар сарын 21-нд болно
Өв соёл

“Сарлаг наадам” долдугаар сарын 21-нд болно

Урлаг Урлаг17/07/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газар, “Жинст Мөрөн” ХХК хамтран 2014 оноос санаачлан зохион байгуулж ирсэн “Сарлаг наадам” хүрээгээ тэлсээр холын гийчдийн хоймор нутгийг зорин ирж үздэг Хөвсгөл аймгийн томоохон баяр наадмын нэг болоод байгаа юм.

Сарлагийн үнэ цэнийг таниулах, ашиг шимийг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй уламжлалт мал ахуй, нүүдэлчин өв соёлоо хадгалан хамгаалж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад хувь нэмрээ оруулахыг уриалах, зочид, жуулчдад орон нутгийн бүтээгдэхүүнээ сурталчлан таниулах зорилгоор тус аймаг “Сарлаг наадам”-ыг зургаа дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

“Хоймор нутаг-Сарлаг наадам 2025” долдугаар сарын 20-ны өдөр эрдэм шинжилгээний хурлаар эхэлж, 21-ний өдөр Алаг-Эрдэнэ сумын Даланбулагт наадмын үндсэн үйл ажиллагааг зохион байгуулна.

Хөвсгөл аймаг хамгийн олон сарлагтай таван аймгийн нэг бөгөөд 22 сумын малчид 174800 гаруй толгой сарлаг маллаж байна. Наадмыг зохион байгуулагч Алаг-Эрдэнэ сумын малчид нийт орлогынхоо 30 гаруй хувийг сарлагаас бүрдүүлдэг байна. Улсын хэмжээнд 2024 онд 13 аймгийн 132 суманд нийт 999400 гаруй толгой сарлаг тоологджээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Өв соёл Урлаг

Алтай нутгийн өв соёлын дээж “Агийн улаан хаан” баатарлаг туулийг хайлна

14/08/2026
Өв соёл Урлаг

Дэлхийн хамгийн том гэр Дорноговь аймгийн Хатанбулаг суманд бий

14/08/2026
Өв соёл Урлаг

Лувсанданзаны “Алтан товч”-ийн гарал үүслийн талаарх шинэ баримтыг хэлэлцүүлэв

12/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жүжигчин Николас Холт “Harry Potter” телевизийн цувралд нэгдлээ

15/08/2026

Өнөөдөр реппер Don Dior-ын төрсөн өдөр

15/08/2026

Жүжигчин, кино зохиолч, найруулагч, продюсер Бен Аффлек 54 нас хүрлээ

15/08/2026

Өнөөдөр Холливуудын шинэ үеийн хамгийн тод оддын нэг Женнифер Лоуренсын төрсөн өдөр

15/08/2026

Сэвжидийн Сүхбаатарын нэрэмжит “Их урлаг-Бүжгэн дэг-50 жил” улсын анхдугаар уралдаан болно

15/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.