Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»“Inspiring Asia 2025” бичил кино наадамд бүтээл хүлээн авч эхэллээ
Кино

“Inspiring Asia 2025” бичил кино наадамд бүтээл хүлээн авч эхэллээ

Урлаг Урлаг17/07/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Inspiring Asia 2025” бичил кино наадам нь кино уран бүтээлээр дамжуулан эерэг өөрчлөлт бий болгохыг зорьж буй Ази тивийн орон орны түүх өгүүлэгчид, нийгмийн өртөөлөгчдийг нэгтгэсэн платформ юм. Дөрөв дэх жилдээ хэрэгжиж буй уг наадамд энэ жил Монгол улсаас оролцох эрх анх удаагаа нээгдэж “Залуусын сэтгэлзүйн эрүүл мэнд” сэдвийн дор бүтээл хүлээн авч эхэллээ.

Хэн оролцож болох вэ?

Нийгэмд эерэг өөрчлөлт бий болгохыг зорьж буй уран бүтээлчид, их дээд сургуулиуд, оюутан залуус, төрийн бус байгууллагууд гээд хэн бүхэнд наадмын үүд хаалга нээлттэй.

Ямар бүтээлээр оролцох вэ?

Уралдаанд оролцогчид өгөгдсөн сэдвийн хүрээнд 2-7 минутын бичил кино бүтээлээр оролцоно.

Бүтээл хүлээн авах эцсийн хугацаа

2025 оны 9-р сарын 10-ны өдөр

Сонгон шалгаруулалт

Уралдааны бүтээлийг “Шилдэг бичил кино” болон “Шилдэг төсөл” гэсэн хоёр төрөлд шалгаруулна. “Шилдэг бичил кино” төрөлд уралдаанд илгээсэн бүхий л бүтээл өрсөлдөх бол “Шилдэг төсөл” төрөлд бүтээлээр дамжуулан харуулсан залуусын сэтгэлзүйн эрүүл мэндийн чиглэлээр хэрэгжүүлж буй нийгмийн төсөл хөтөлбөрийг тодруулна.

Монгол улсаас илгээсэн бүтээлүүд дотоодын сонгон шалгаруулалтгүйгээр бүсийн уралдаанд оролцож цаашлаад шалгарсан бүтээлүүд Сингапур улсад зохион байгуулагдах Гранд Финалд ялагчийн төлөө өрсөлдөнө. Гранд финалд шалгарч, эцсийн шатанд өрсөлдөх эрхээ авсан оролцогчдын Сингапур улс руу зорчих, байрлах зардлыг наадмын хамтрагч байгууллагууд хариуцна.

Шагналын сан

  • “Шилдэг бичил кино” шагнал – 50,000 ам. доллар
  • “Шилдэг төсөл” шагнал – 100,000 ам. доллар

Наадмын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж болон Inspiring Mongolia сошиал хуудсуудаар аваарай.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

“Naruto: Shadow Rising” шинэ манганы тизерийг танилцууллаа

16/10/2026
Кино Урлаг

Холливудын жүжигчин, найруулагч, зохиолч, продюсер Тим Роббинс өнөөдөр 68 нас хүрч байна

16/10/2026
Кино Урлаг

Квентин Тарантино “Once Upon a Time… in Hollywood” киноны тусгай үзвэрт оролцоно

15/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Naruto: Shadow Rising” шинэ манганы тизерийг танилцууллаа

16/10/2026

Hwasa, Crush нар Монголд “K-Pop Masterz” бүрэн хэмжээний тоглолтоо хийнэ

16/10/2026

Селин Дионы дүр төрхөөр бүтээсэн Барби хүүхэлдэй худалдаанд гарлаа

16/10/2026

Холливудын жүжигчин, найруулагч, зохиолч, продюсер Тим Роббинс өнөөдөр 68 нас хүрч байна

16/10/2026

Өнөөдөр “Про” театрын залуу уран бүтээлч Э.Сүмбийн төрсөн өдөр

16/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.