Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»“Олон улсын кино кэмп” хөтөлбөрийн урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа
Кино

“Олон улсын кино кэмп” хөтөлбөрийн урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа

Урлаг Урлаг18/07/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Бүгд Найрамдах Хятад Улсын Засаг захиргааны онцгой бүс Макао хотод 2025 оны есдүгээр сарын 11-15-ны хооронд “Олон улсын кино кэмп” хөтөлбөр зохион байгуулагдах гэж байна. Азийн кино академиас зохион байгуулж буй энэхүү хөтөлбөр нь шалгарсан найман богино хэмжээний кино төсөл тус бүрт 300.000 хонгконг доллар (ойролцоогоор 38.000 ам.доллар)-ын дэмжлэг олгох юм. “Олон улсын кино кэмп” хөтөлбөрт оролцох хүсэлтэй залуу найруулагчдыг сонгон шалгаруулна.

Бүртгэл хүлээн авах хугацаа: 2025 оны долдугаар сарын 20

Сэдэв: “Миний сайн найз”

Тавигдах шаардлага:

  • Ази гаралтай эсвэл иргэншилтэй байх
  • 21-40 настай байх
  • Англи хэлний мэдлэгтэй байх
  • Сэдвийн хүрээнд 15-25 минут хүртэлх хугацаанд үргэлжлэх богино кино төсөлтэй байх
  • Нэгээс олон бүрэн хэмжээний кино найруулж байгаагүй байх
  • Өмнө нь богино кино эсвэл видео бүтээл хийж байсан байх

Бүрдүүлэх материал:

  • Найруулагч болон кино багийн гол гишүүний намтар
  • Зохиолын дэлгэрэнгүй тайлбар (Treatment)
  • Төслийн болон өөрийн ирээдүйн зорилгын талаарх мэдээлэл
  • Ерөнхий төсвийн тооцоо
  • Өмнөх бүтээлүүдийн линк (үзэх боломжтой байдлаар)

Шалгарсан уран бүтээлчид олгох дэмжлэг:

  • Замын зардал буюу хоёр талын онгоцны тийзний үнийн дүн,
  • Долоо хоногийн хугацаанд байрлах байр

Бүртгүүлэх холбоос: https://www.afa-academy.com/round/ifc2nd/

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

“Р.Чойном” уран сайхны кинонд дүрийн сонгон шалгаруулалт зарлалаа

25/06/2026
Кино Урлаг

Тимоти Шаламе, Селена Гомез нар “Not Alone” анимэйшнд дуу оруулахаар болжээ

25/06/2026
Кино Урлаг

“Толбо” богино хэмжээний киноны нээлт боллоо

25/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Тейлор Свифт, Трэвис Келси нарын хуримаар Нью-Йоркийн замыг хаана

27/06/2026

ДАШТ-ий шигшээ тоглолтод анх удаа “Super Bowl” хэв маягийн завсарлагааны шоу үзүүлнэ

27/06/2026

“Physical Asia” шоуны гадаад оролцогчид Монголд “Танил уяач” реалити шоу нэвтрүүлэгт өрсөлдөнө

27/06/2026

Ерөөлч, магтаалчдын улсын уралдаанд 80 гаруй өв тээгч оролцов

27/06/2026

Ариана Гранде 33 нас хүрлээ

26/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.