Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»Дэлхийн хоёрдугаар дайны үеэр хулгайлагдсан эротик бүтээлийг Помпейн музейд буцаан өгчээ
Гадаад мэдээ

Дэлхийн хоёрдугаар дайны үеэр хулгайлагдсан эротик бүтээлийг Помпейн музейд буцаан өгчээ

Урлаг Урлаг18/07/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Нацист Германы офицерын Помпей хотоос хулгайлсан эротик дүрслэлтэй чулуун хавтанг өв залгамжлагчид нь эртний Ромын хотын музейд буцаан өгчээ. Нийтийн тооллын өмнөх сүүлчийн зууны дунд үеэс нийтийн тооллын нэгдүгээр зуун хүртэлх хугацаанд хамаарах энэ бүтээлд амраг хосын дотно харилцааг дүрсэлсэн юм байна. Тухайн үед Итали дахь Германы армийн хангамжийн сүлжээг хариуцаж байсан ахмад энэхүү эртний бүтээлийг өөрийн нэг ажилтанд бэлэглэж байжээ. Харин уг бэлгийг авсан хүний өв залгамжлагчид саяхан Италийн цагдаагийн газрын соёлын өв хамгаалах албатай холбогдсоноор эртний бүтээл Помпейд буцаж ирэх боломжтой болсон байна.

Италийн мэргэжилтнүүд бүтээлийг шинжлээд эртний Помпей хотын нэг айлын унтлагын өрөөний шалны чимэглэл байсныг тогтоожээ. Үүний дараа Германы иргэд хулгайлагдсан бүтээлийг Штутгарт хот дахь Италийн консулын газарт хүлээлгэн өгсөн байна. Бүтээлийг түр хугацаанд Помпейн малтлагаар илэрсэн эд зүйлсийн “Pompeii Antiquarium” музейд байрлуулж, судалгааг үргэлжлүүлэхээр болжээ.

“Алдагдсан археологийн олдвор бүр буцаж ирэхдээ бидний сэтгэлийн шархыг эдгээдэг тул өнөөдрийг хүртэл хадгалж, хамгаалж ирсэн хүмүүст нь бид гүнээ талархаж байна” гэж Помпейн археологийн хүрээлэнгийн захирал Габриэл Зуктригел ярьсан байна. Мозайкын гарал үүслийг олж чадахгүй байж болох ч “жинхэнэ мөн чанарыг тогтоох, түүхийн үнэнийг сэргээн босгохын тулд судалгаагаа үргэлжлүүлэх”-ийг тэр амлажээ.

1969 онд байгуулагдсан цагаасаа хойш Италийн цагдаагийн газрын соёлын өвийг хамгаалах алба гурван сая гаруй алдагдсан олдворыг илрүүлсэн юм. Хамгийн сүүлд Помпейн ойролцоо оршдог эртний Ромын Стабиае тосгоны малтлагаас олдсон ханын зургаан хэсэг чулуун шигтгээтэй чимэглэлийг 2021 онд буцаан авч байжээ. Тэдгээрийг 1970-аад оны үед явуулсан хууль бус малтлагаар илрүүлсний дараа хил давуулж, Америк, Швейцар, Английн цуглуулагчдын гар дамжиж ирснийг урт хугацааны мөрдлөгийн үр дүнд олсон юм байна. Орчин үед ч бас жуулчид Италиас эртний археологийн олдворуудыг хулгайлах явдал гарсаар байгаа. 2020 онд Канадын иргэн эмэгтэй Помпейн балгаснаас авсан жижиг олдворыг уучлал гуйсан захианы хамт Италийн талд буцаан ирүүлж байв. Тухайн олдворыг авч явсан цагаас хойш өөрт нь азгүй зүйлс дараалан тохиолдсон тул тэр эмэгтэй үүнийг “хараагдсан” гэж үзээд буцаахаар шийдэж байжээ.

Помпей хот нь нийтийн тооллын 79 онд Везуви галт уулыг дэлбэрэхэд сүйрсэн бөгөөд 16 дугаар зууныг хүртэл үнс нурманд булшлагдсан байсан юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дүрслэх урлаг Урлаг

Монголын 14 уран бүтээлч “НордАрт-2026” үзэсгэлэнд оролцож байна

15/06/2026
Дүрслэх урлаг Урлаг

Эжен Делакруагийн зургийг амжилттай сэргээн заслаа

13/06/2026
Дүрслэх урлаг Урлаг

Тайваньд хадгалагдаж буй Чингис хааны эш хөргийг 15 жилийн дараа дахин олон нийтэд дэлгэнэ

09/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“SHINee”-ийн Key зургаан сарын дараа SNS-д эргэн ирэв

16/06/2026

Ардын жүжигчин С.Сарантуяагийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна

16/06/2026

“Perfect Crown” цувралын Blu-ray хувилбар албан ёсоор цуцлагджээ

16/06/2026

Герман улс дахь “Сонор” чуулгынхан язгуур урлагийн тоглолтоо толилуулав

16/06/2026

Чинуа Ачебегийн “Бүх зүйл нурав” роман уншигчдад хүрнэ

16/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.