Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»Дуучин, жүжигчин Конни Фрэнсис 87 насандаа таалал төгсжээ
Гадаад мэдээ

Дуучин, жүжигчин Конни Фрэнсис 87 насандаа таалал төгсжээ

Урлаг Урлаг20/07/2025Шинэчлэгдсэн:20/07/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Сүүлийн үед TikTok-ийн бичлэгүүдэд хит болсон “Pretty Little Baby” дууны эзэн, Америкийн дуучин, жүжигчин Конни Фрэнсис 87 насандаа таалал төгссөн талаар  өнгөрсөн пүрэв гараг /2025.07.17/-т мэдэгджээ.

Тодруулбал, 1960-аад онд алдаршиж байсан поп дуучин, жүжигчин Конни Фрэнсисийн сайн найз, түүний уран бүтээлүүдийн зохиогчийн эрхийг эзэмшдэг “Concetta Records” лэйблийн ерөнхийлөгч Рон Робертс дуучинг лхагва гарагийн шөнө хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн тухай өөрийн болон дуучны албан ёсны фэйсбүүк хуудсаар дамжуулан мэдээлсэн байна.

Дээрх мэдэгдэлд дуучныг ямар шалтгааны улмаас нас барсан талаар тодорхой мэдээллээгүй байна.

Дуучин, жүжигчин Конни Фрэнсис ташаандаа эмчилгээ хийлгээд байсан бөгөөд маш их өвдөлт мэдэрсний дараа энэ сарын эхээр эмнэлэгт хэвтэж, эмчлүүлсэн талаараа сонсогч нартаа хуваалцаж байсан юм.

Түүний жинхэнэ нэрийг Кончетта Франконеро гэдэг бөгөөд 1937 онд АНУ-ын Нью Жерси мужийн Ньюарк хотод мэндэлж байжээ. Багаасаа дуулж, хөгжим тоглох авьяастай байсан Кончеттаг аав нь дэмжиж, дөрвөн настайгаас нь эхлэн урлагийн олон тэмцээн, уралдаанд оролцуулдаг байсан нь урлагийн замаар явах эх үндсийг нь тавьж байсан байна.

Тэрбээр Конни Фрэнсис хэмээх уран бүтээлийн нэрийг сонгон, 1950-иад оны дундаас цомгоо гарган, уран бүтээлээ туурвиж эхэлсэн бөгөөд 1960-аад оны эхээр “Everybody’s Somebody’s Fool”, “My Heart Has A Mind Of Its Own”, “Don’t Break The Heart That Loves You” зэрэг Биллборд жагсаалтыг тэргүүлсэн хит дуунуудаа гаргаж, алдаршиж байсан ажээ.

Конни Фрэнсис нь радио станцуудаар хамгийн олон давтамжтай 100 шилдэг хит дууны жагсаалт буюу Billboard Hot 100 жагсаалтыг тэргүүлж байсан анхны эмэгтэй уран бүтээлчээр тодорч байсан түүхтэй.

1970-аад оноос эхлээд түүний амжилт бүдгэрч эхэлсэн ч тэрбээр уран бүтээлээ зогсолтгүй туурвисаар 2018 онд урлагийн салбараас зодог тайлж байгаагаа мэдэгдсэн юм.

Харин энэ онд түүний 1962 онд гаргаж байсан “Pretty Little Baby” дуу нь TikTok-т хит болсноор тэрбээр ахин хөгжим сонирхогчдын анхаарлыг татсан билээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

G-Dragon-ы хувийн онгоц маргаан дагуулав

04/09/2025
Гадаад мэдээ Урлаг

“Call of Duty” тоглоомоос сэдэвлэсэн кино бүтээнэ

04/09/2025
Дуу хөгжим Урлаг

Өнөөдөр дуучин Бейонсегийн 44 насны төрсөн өдөр

04/09/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Хүүхдийн урлан бүтээх төвийн үнэ төлбөргүй сургалтуудын бүртгэл явагдаж байна

05/09/2025

G-Dragon-ы хувийн онгоц маргаан дагуулав

04/09/2025

“Call of Duty” тоглоомоос сэдэвлэсэн кино бүтээнэ

04/09/2025

“Netflix”-ийн “Physical: Asia” шоунд Монголын баг өрсөлдөнө

04/09/2025

“Чингис хааны мартагдсан хотууд” баримтат кино Монголд нээлтээ хийнэ

04/09/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.