Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»Супермэн эргэн ирж “Бокс оффис”-ыг хоёр дахь долоо хоногтоо тэргүүллээ
Гадаад мэдээ

Супермэн эргэн ирж “Бокс оффис”-ыг хоёр дахь долоо хоногтоо тэргүүллээ

Урлаг Урлаг23/07/2025Шинэчлэгдсэн:23/07/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дэлхийг аврагч супер баатруудыг дэлгэцнээ амилуулдаг DC студи сүүлийн хоёр долоо хоногийн төгсгөлд 16.6 сая ам.долларын ашиг олсноор дотоодын нийт орлого нь 194.4 сая ам.долларт хүрчээ. Үүний гол шалтгаан нь хүүхэд залуусын хамгийн хайртай баатруудын нэг “Супермэн” эргэн ирсэн явдал байлаа.

Энэ сарын өнгөрөгч 11-ний өдөр нээлтээ хийсэн “Супермэн” кино гарсан даруйдаа “Бокс оффис”-ыг хоёр долоо хоног дараалан тэргүүлж дэлхий даяар нийт 370 сая ам.долларын орлого олжээ.

Тус бүтээлийн найруулагчаар DC студийн гүйцэтгэх захирал Жэймс Ганн ажилласан бөгөөд киноны нээлтээс өмнө “Би зодуулж чадах Супермэнийг хүсэж байна” хэмээн “Rolling Stone” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Сүүлийн жилүүдэд Гайхамшигт эмэгтэй, Флаш, Батмэн зэрэг DC-ийн олон баатруудыг дэлгэцийн хувьд таагүй сэтгэгдэл дагах болсон бол энэ удаад “Супермэн” киноны хувьд үзэгчдээс нэлээдгүй өндөр үнэлгээ авч, эерэг сэтгэгдлүүд хөвөрч байгаа нь цоо шинэ үйл явдлын эхлэл хэмээн уран бүтээлчид үзэж байна. Мөн энэ удаагийн супермэнийг хүмүүсийн төдийлөн сайн мэдэхгүй, 32 настай жүжигчин Д.Коренсвет бүтээжээ.

Ташрамд дурдахад энэ долоо хоногт үзэгчид Марвелийн өөр нэгэн шинээр эхлүүлж буй “Гайхамшигт 4”-ийн түүхээр зочлох болно. Тус киноны нээлт энэ сарын 25-ны өдөр зарлагдсан билээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Ц.Төмөрбаатар 70 нас хүрлээ

31/07/2026
Кино Урлаг

“Овгор” уран сайхны киног ирэх аравдугаар сард үзэгчдэд хүргэнэ

30/07/2026
Кино Урлаг

“La La Land” 10 жилийн ойгоороо эргэн ирнэ

30/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Хүнд өвчнөө ялсан бүсгүй “Аз жаргалд урьсан хайр” ном бичжээ

31/07/2026

Г.Мэнд-Ооёогийн “Шилийн богд” зохиолын шүүмж

31/07/2026

Таван орны сурагчид Монгол орны түүх, соёлтой танилцав

31/07/2026

Д.Болд НҮБ-ын хүүхдийн сангийн Монгол дахь төлөөлөгчтэй хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа

31/07/2026

Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Ц.Төмөрбаатар 70 нас хүрлээ

31/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.