Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»“Чөтгөрийн ангууч” тасалбарын орлогоороо дээд амжилт тогтоожээ
Гадаад мэдээ

“Чөтгөрийн ангууч” тасалбарын орлогоороо дээд амжилт тогтоожээ

Урлаг Урлаг23/07/2025Шинэчлэгдсэн:23/07/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Японы “Чөтгөрийн ангууч” гэдэг алдартай зурагт номноос /манга/ сэдэвлэсэн анимейшн кино нээлтээ хийсэн эхний гурван хоногтоо тус улсын хамгийн их орлого олсон киноны дээд амжилтыг шинэчлэн тогтоосон тухай дистрибьютер компани мягмар гараг /2025.07.22/-т мэдээлжээ.

Тодруулбал, анимейшн цувралын шинэ анги болох “Demon Slayer: Kimetsu no Yaiba ‘Infinity Castle — Part 1: Akaza Returns” киног өнгөрсөн баасан гаргаас хойш 3.84 сая хүн үзэж, гурван өдрийн дотор 5.52 тэрбум иен буюу 37 сая ам.долларын орлого олсон гэж “Aniplex Inc” компани мэдээлсэн байна.

“Sony Music Entertainment”-ийн охин компанийн мэдээлснээр, уг кино нээлтээ хийсэн эхний өдрөө 1.64 тэрбум иен, хоёр дахь өдрөө 1.84 тэрбум иен, гурав дахь өдрөө 2.04 тэрбум иений орлого олсноор Японд нээлтийн өдрөө хамгийн их орлого олсон киногоор шалгарчээ. Түүнчлэн ням гаргийн орлогоороо нэг өдрийн дотор хамгийн их орлого олсон кино болсон байна. “Aniplex”-ийн мэдээлснээр даваа гараг хүртэлх дөрөв хоногийн хугацаанд нийт орлого 7.32 тэрбум иенээс давжээ.

2016-2020 оны хооронд долоо хоног тутмын “Shonen Jump” сэтгүүлд цувралаар нийтлэгдсэн зурагт номд чөтгөр болж хувирсан эгчийгээ анагаах аргыг хайх явцдаа хүн иддэг чөтгөрүүдтэй тулалдаж буй өсвөр насны хүү Танжиро Камадогийн тухай өгүүлдэг. Уг цувралаас сэдэвлэсэн өмнөх анимейшн нь 2020 онд нээлтээ хийж, Японд 40 тэрбум иенийн орлого олсон анхны кино болж байв.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Ц.Төмөрбаатар 70 нас хүрлээ

31/07/2026
Кино Урлаг

“Овгор” уран сайхны киног ирэх аравдугаар сард үзэгчдэд хүргэнэ

30/07/2026
Кино Урлаг

“La La Land” 10 жилийн ойгоороо эргэн ирнэ

30/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Таван орны сурагчид Монгол орны түүх, соёлтой танилцав

31/07/2026

Д.Болд НҮБ-ын хүүхдийн сангийн Монгол дахь төлөөлөгчтэй хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа

31/07/2026

Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Ц.Төмөрбаатар 70 нас хүрлээ

31/07/2026

Дундговь аймгийн Сайнцагаан сумаас Хүннүгийн үеийн булш олджээ

31/07/2026

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей 60 жилийн ойд зориулан “Дүрслэх урлагийн оюуны өв сан” тусгай үзэсгэлэн дэлгэнэ

31/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.