Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»Бейонсегийн аялан тоглолтын үеэр “Destiny’s child” хамтлаг эргэн нэгдлээ
Гадаад мэдээ

Бейонсегийн аялан тоглолтын үеэр “Destiny’s child” хамтлаг эргэн нэгдлээ

Урлаг Урлаг28/07/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Бейонсегийн “Cowboy Carter” нэртэй аялан тоглолтын сүүлийн зогсоол Лас Вегаст ирж, олон мянган үзэгчийн өмнө сүр жавхлантайгаар хаалтаа хийлээ. Тэгвэл тус үдэш “Destiny’s child” хамтлаг удаан хугацааны дараа тайзнаа эргэн нэгдсэн нь олон нийтийн анхаарлыг багагүй татаад амжжээ.

1990-ээд оны эхээр “Girls tyme” нэртэйгээр анх байгуулагдаж, 1997 оноос “Destiny’s child3 нэрээр албан ёсоор уран бүтээлээ туурвиж эхэлсэн тус хамтлаг нь R&B болон поп хөгжмийн ертөнцөд өөрсдийн хүчирхэг, эмэгтэйлэг, нөлөө бүхий байдлаараа тод ялгарч үлдсэн билээ. Тэдний “Say my name”, “Survivor”, “Independent women” зэрэг хит уран бүтээлүүд зөвхөн хөгжмийн жагсаалтыг тэргүүлээд зогсохгүй олон мянган залуу охидын дотоод дуу хоолой, эрх чөлөө, өөртөө итгэх итгэлийг илэрхийлж ирсэн түүхтэй.

Ийнхүү тус үдэш Бейонсе хамтлагийнхаа охид болох Келли Роуланд, Мишель Уильямс нарыг тайзнаа урьж “Lose my breath”, “Bootylicious” зэрэг 2000-аад оны алдарт дуунуудаа толилуулсан нь шүтэн бишрэгчдийнх нь хувьд мартагдашгүй мөч болж чадсан юм. Тэд алтлаг, гялалзсан, ковбой хэв маягтай хувцсаар “Destiny’s child”-ийн оргил үеийн загварлаг мэдрэмжийг дахин амилуулж тайзан дээр гал асаасан үзүүлбэрийг үзүүлж чаджээ.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

“Баярлалаа ээжээ” тоглолтыг зорих ДӨРВӨН шалтгаан

04/03/2026
Дуу хөгжим Урлаг

“Баярлалаа ээжээ” тоглолтод оролцох уран бүтээлчдийг танилцууллаа

01/03/2026
Дуу хөгжим Урлаг

Цээл хоолойт дуучид “Би хаана төрөө вэ” бүтээлийг амилууллаа

28/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Селена Гомес нөхрийнхөө хөлийг үнсэв

05/03/2026

Амстердамаас олдсон зураг Рембрандтынх болохыг тогтоов

05/03/2026

Панч моншийн фэнүүд IKEA дэлгүүрийн сүлжээний чихмэл тоглоомын нөөцийг дуусгажээ

05/03/2026

“Дурлалын ундаа” хошин дуурийг хоёр удаа тоглоно

05/03/2026

Сийлбэртэй ган дөрөө XIX зууны үед холбогдоно

05/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.