Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»“Freakier Friday” кино ирэх сарын 8-нд нээлтээ хийнэ
Гадаад мэдээ

“Freakier Friday” кино ирэх сарын 8-нд нээлтээ хийнэ

Урлаг Урлаг30/07/2025Шинэчлэгдсэн:30/07/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Ээж, охины оюун ухаан солигдож, нэг нэгнийхээ амьдралыг, асуудлыг ойлгосноор эргээд хэвийн байдалдаа ордог талаар өгүүлдэг “Freaky friday” /”Галзуу баасан гараг”/ инээдмийн кино анх 2003 онд дэлгэцнээ гарч байв. Тэгвэл тус киноны хоёрдугаар анги “Freakier friday” /”Илүү галзуу баасан гараг”/ кино 22 жилийн дараа буюу 2025 оны наймдугаар сарын 8-нд албан ёсоор нээлтээ хийхээр болжээ.

Өсвөр насны охин ба ээж хоёрын харилцааны талаар өгүүлэх уг кинонд жүжигчин Жэйми Ли Кёртис болон Линдси Лохан нар тоглодог. Тэд саяхны нэгэн өдөр нэгэн радио шоунд оролцох үеэрээ зураг авалтын талаар яриа өрнүүлжээ. Хөтлөгч Линдсигээс анх Жэйми Ли Кёртисийн талаар ямар сэтгэгдэлтэй байсныг нь асуухад, Лохан киноны зураг авалтын эхний өдөр Кёртисийн өгсөн зөвлөгөө санаанаас гардаггүй талаар дурссан байна.

Тэрбээр “Жэйми надад нэг зүйл хэлснийг би одоо ч мартддаггүй юм. Ямар нэгэн зураг авалт руу явах бүрдээ хамгийн түрүүнд боддог, хэзээ ч мартахгүй зөвлөгөө минь болсон. Тэр хэлэхдээ “Зураг авалтын талбайд очих үедээ чи өөрөө ямар сэтгэл зүйтэй, ямар энерги тээж байна, яг тэр л уур амьсгалыг бүх хүн мэдэрнэ. Тиймээс үргэлж эерэг энерги, зөв хандлага, эрч хүчтэйгээр ажилдаа очиж, хамт ажиллагсдадаа тийм хандлагаар ханд” гэж хэлсэн” хэмээн Лохан дурсжээ.

“Freaky friday” кинонд тоглож байх үедээ өсвөр насны охин байсан Лоханд энэ зөвлөгөө нь дараа нь “Mean girls”, “Confessions of a teenage drama queen” зэрэг кинонд тоглоход маш их хэрэг болсныг онцолсон байна.

Хөтлөгч дараа нь Жэйми Ли Кёртисээс ижил асуултыг асуухад “Би тухайн үед маш сонирхолтой дүрд тоглох гэж байсан. Учир нь би 37 настай, бас 15 настай охины дүрд нэгэн зэрэг тоглох хэрэгтэй болсон. Линдси ч бас яг адилхан” гэжээ. Мөн тэдний дүрийн нарийн харилцаа нь  итгэлцэл дээр тогтож байсныг дурдаад “Бид хоёр “За, одоо энэ хачин “ертөнц” рүү хамтдаа орцгооё” гэсэн давшсан сэтгэлээр л ажилласан” гэжээ.

2003 оноос хойш тэд анх удаа дахин хамтран ажиллаж буй ч Жэйми Ли үүнийг үгүйсгэж  “Хүмүүс ‘Дахин уулзаж байгаа нь ямар байна?’ гэж асууцгааж байна. Гэтэл энэ бол бидний хувьд дахин уулзалт биш. Бид анх холбогдсон цагаасаа үргэлж холбоотой байсаар ирсэн” хэмээн Кёртис тайлбарласан байна.

Жэйми Ли Кёртис мөн Линдси Лоханы хүү Луай-г (2023 оны долдугаар сард төрсөн)  нэг нас хүрэхээс нь өмнө гэртээ урьж уулзсан дурсамжаа ярьжээ. Түүнчлэн Линдси Лохан жирэмсэн байхдаа, эх хүн болохын талаар Кёртисээс зөвлөгөө авсан тухайгаа “Allure” сэтгүүлийн 2023 оны зургаадугаар сарын ярилцлагад дурдсан байдаг.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

“Blackpink” хамтлагийн Лиза “Nothing Hill” киноноос сэдэвлэсэн “Netflix”-ийн кинонд гол дүр бүтээхээр болжээ

09/02/2026
Кино Урлаг

“Задлаагүй захиа” уран сайхны киног заавал үзэх 10 шалтгаан

09/02/2026
Кино Урлаг

“Чимээгүй хотын жолооч” киног Univision, DDish, Look TV-ээс үзэх боломжтой

06/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Blackpink” хамтлагийн Лиза “Nothing Hill” киноноос сэдэвлэсэн “Netflix”-ийн кинонд гол дүр бүтээхээр болжээ

09/02/2026

Дуучин Чойжоо Валентины баярыг тохиолдуулан “Unplugged” тоглолтоо хийнэ

09/02/2026

Bad Bunny “Super Bowl”-ын завсарлагын үеэр тоглолтоо толилууллаа

09/02/2026

Өвөр Монголын уран бүтээлч Дулан 60 м урт зэс хавтан дээр Монголын нууц товчоог урлажээ

09/02/2026

ОХУ-д “Чингис хааны хойч үе ба Орос” үзэсгэлэн гаргахаар төлөвлөжээ

09/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.