Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Археологи»Египетийн бунхнаас 4000 жилийн өмнөх гарын мөр илрүүлжээ
Археологи

Египетийн бунхнаас 4000 жилийн өмнөх гарын мөр илрүүлжээ

Урлаг Урлаг31/07/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Судлаачид МЭӨ 2055–1650 оны үед хамаарах, 4,000 жилийн настай Египетийн эртний бунханд зориулсан шавар эдлэл дээр үлдсэн хүний гарын мөр олжээ. Энэхүү ховор олдворыг ирэх аравдугаар сард Их Британид зохион байгуулагдах үзэсгэлэнд олон нийтэд дэлгэн үзүүлнэ гэж BBC мэдээлжээ.

Энэ гарын мөрийг олсон нь “тун ховор бөгөөд сэтгэл хөдөлгөм нээлт” хэмээн уг үзэсгэлэн дээр ажиллаж буй зохион байгуулагчдын нэг, египетч судлаач Хелен Струдвик хэлжээ. Кембрижийн их сургуулийн судлаачид “Үхэгсдийн сууц” (soul house) хэмээн нэрлэдэг шавар баримлаас уг ул мөрийг олжээ. Энэ нь эртний Египетчүүдийн оршуулгад ашиглагддаг байшин хэлбэртэй шавар эдлэл гэж Британийн музей тайлбарласан байна.

Фицвиллиам музейн ахлах судлаач Струдвикийн хэлснээр, уг гарын мөрийг шавар эдлэл хатахаас өмнө бүтээгч нь үлдээсэн гэжээ.

“Бид өмнө нь нойтон лакан дээр үлдсэн хурууны хээ болон чимэглэлтэй авс дээр багахан хэмжээтэй хээ олж байсан. Гэвч ийм бүтэн гарын мөр бунхнаас олдоно гэдэг нь үнэхээр ховор тохиолдол. Би Египетийн эд зүйл дээр ийм бүрэн бүтэн гарын мөр үлдсэнийг урьд нь хэзээ ч харж байгаагүй” гэж тэр BBC-д ярьжээ.

“Үхэгсдийн сууц” нэртэй уг шавар эдлэл нь аравдугаар сарын 3-наас эхлэн Фицвиллиам музейн “Эртний Египетэд бүтсэн зүйлс” нэртэй үзэсгэлэнд тавигдах юм. Энэхүү үзэсгэлэнд эртний Египетийн урлаг, гар урлалын бүтээлүүд, тэдгээрийг хийсэн хүмүүс болон тэдний хэрэглэж байсан технологи, арга барилыг танилцуулах юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Археологи Урлаг

Шатар чулуу эртний оюуны соёлын ховор өвд тооцогдож байна

05/06/2026
Археологи Урлаг

Түүхэн дурсгал илрүүлсэн багшийг аймгийн шагналаар шагналаа

04/06/2026
Археологи Урлаг

Монгол газар нутгаас хоёр дахь удаагаа 700 орчим жил цэвдэгт хадгалагдсан шаазан ваартай өрөм олдлоо

29/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Карл Лагерфельдийн муур гэрээслэлийн дагуу өв хөрөнгөө авч чадаагүй

06/06/2026

Жүжигчин Жэймс Хэнди найз эмэгтэйхээ хүүгийн гарт амиа алджээ

06/06/2026

Зургаадугаар сард нээлтээ хийх кинонууд

06/06/2026

Өнөөдөр “Про” театрын үүсгэн байгуулагчдын нэг, жүжигчин Б.Билгүүний төрсөн өдөр

06/06/2026

“Зочид буудлын эзэн” олон ангит кино дахин үзэгчдийн хүртээл болж эхэллээ

06/06/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.