Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог урлаг»Анх удаа дуурь, балет үзэх гэж буй хүмүүст зориулж 8-9 дүгээр сар хүртэл бүх тоглолтын тасалбар 50 хувь хямдарна
Сонгодог урлаг

Анх удаа дуурь, балет үзэх гэж буй хүмүүст зориулж 8-9 дүгээр сар хүртэл бүх тоглолтын тасалбар 50 хувь хямдарна

Урлаг Урлаг30/07/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Улсын Дуурь, Бүжгийн Эрдмийн Театр (УДБЭТ)-ын 63 дахь тоглолтын улирлын нээлтийн үйл ажиллагааныхаа талаар өнөөдөр /2025.07.30/ мэдээлэл өглөө.

УДБЭТ нь 9-12 дугаар сар хүртэл нийт найман уран бүтээлийг дотоодын болон гадаадын уран бүтээлчидтэй хамтран тоглохоор зэхээд байгаа юм байна.

Түүнчлэн урлагийг олон нийтэд хүртээмжтэй байлгах зорилгоор анх удаа дуурь, балет үзэх гэж буй хүмүүст зориулж ирэх сарын 1-нээс арванхоёрдугаар сар хүртэл тоглогдох бүх тоглолтын тасалбараа наймдугаар сарын 1-нээс есдүгээр сарын 1-ний өдөр хүртэл 50 хувь хөнгөлөлттэй үнээр зарахаар болсон байна. Энэ нь үндэсний болон дэлхийн театрын урлагийг үзэж сонирхоход маш хямд үнэ юм. Түүнчлэн театр ердөө 500 суудалтай учир эрт худалдаж авахыг зөвлөв.

63 дахь улирлын тоглолтыг сонгодог урлагийн үндэс суурь болсон симфони найрал хөгжмийн бүтээлүүдэд төвлөрсөн “Orchestra Night” тоглолтоор эхлүүлэх аж. Энэхүү тоглолт нь театрын уран бүтээлийн гол тулгуур болсон хөгжимчдийн оролцоог онцлон, симфони найрал хөгжмийн уран сайхны илэрхийлэл, хөгжим дэх утга зохиол, мэдрэмж, өрнөл, дотоод сэтгэлийн хүчийг тайзнаа бүрэн хүргэх зорилготой юм байна.

Дуурь, балетын бүтээлүүдийн ар талд үргэлж оршдог чухал суурь давхарга болох найрал хөгжмийг энэ удаа гол цөмд авч, цэвэр хөгжимд суурилсан үзүүлбэрээр шинэ улирлыг эхлүүлэх нь тус театрын уран бүтээлийн нэгэн онцлог шийдэл юм гэв.

Онцлох
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Балет Урлаг

“Ромео, Жульетта” балет арваннэгдүгээр сарын 6, 8-нд тайзнаа амилна

15/10/2026
Сонгодог урлаг Урлаг

Э.Амартүвшин дэлхийн чансааг тэргүүлсэн хэвээр байна

14/10/2026
Сонгодог урлаг Урлаг

Улсын филармонийн “Best of Overture” концертыг удирдаач Б.Анар “дохино”

13/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Уран бүтээлч Б.Нармандахын “Оршихуйн мөр” анхны бие даасан үзэсгэлэнг нээлээ

15/10/2026

ФОТО: “Амьтны ферм” метадрамын жүжгийн дүрүүд

15/10/2026

Нэрт найруулагч О.Машбатын хүү, найруулагч М.Бишрэлийн зохиолыг Холливуд худалдан авчээ

15/10/2026

Жүжигчин, загвар өмсөгч С.Хүслэн хүний амь хөнөөхийг завдсан болон хар тамхины хэрэгт холбогджээ

15/10/2026

С.Бямбын “Зогсоол” кино А зэрэглэлийн Бусаны олон улсын 31 дэх удаагийн кино наадмын нэр хүндтэй шагналуудын эзэн боллоо

15/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.