Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»Тейлор Свифтийн лаан баримлуудыг дөрвөн тивд нэгэн зэрэг дэлгэн үзүүлжээ
Гадаад мэдээ

Тейлор Свифтийн лаан баримлуудыг дөрвөн тивд нэгэн зэрэг дэлгэн үзүүлжээ

Урлаг Урлаг01/08/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Мадам Тюссогийн музей 250 жилийн түүхэндээ хамгийн том төслийг хэрэгжүүлж, дөрвөн тивийн 13 хотод Тейлор Свифтийн лаагаар урласан 13 баримлыг нэгэн зэрэг танилцуулжээ. Дуучны “The Eras Tour” аялан тоглолтын амжилтаас санаа авч хэрэгжүүлсэн энэхүү томоохон төсөл нь түүний тоглолтын уур амьсгалыг зочдод мэдрүүлэх зорилготой юм.

Тейлор Свифтийн алдарт “The Eras Tour” аялан тоглолтын үеийн тайзны өнгө төрхүүдийг дүрслэн харуулсан лаан баримлуудыг бүтээхэд Мадам Тюссогийн музейн 40 гаруй уран бүтээлч 14 сарын турш ажилласан байна. Эдгээр бүтээлийг Лондон, Нью-Йорк, Лас-Вегас, Орландо, Берлин, Сидней зэрэг хотуудад байрлах музейн салбаруудад дэлгэн тавьсан бөгөөд удахгүй Шанхайд үзэсгэлэн гаргана. Музейн цахим хуудсанд мэдээлснээр, жүжигчний хувцсыг яг адилхнаар дахин бүтээхийн тулд дэлхийн нэр хүндтэй загварын орднуудтай хамтран ажилласан байна.

Энэ удаагийн 13 лаан баримлыг нэгэн зэрэг дэлгэн үзүүлсэн нь музейн хувьд 2023 онд Харри Стайлсын долоон баримал, 2011 онд Лэйди Гагагийн найман баримлыг танилцуулж байсан амжилтаас давж, урьд өмнө тохиогоогүй томоохон үйл явдал болжээ. Энэхүү санаачилга нь Тейлор Свифтийг орчин үеийн хамгийн нөлөө бүхий уран бүтээлчдийн нэг гэдгийг илэрхийлэхийн сацуу хөгжмийн ертөнцийн түүхэнд хамгийн их орлого олсон түүний “The Eras Tour” аялан тоглолт өндөрлөж буй үетэй давхцаж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

“Demon Hunter” хамтлаг “Netflix”-ийг шүүхэд өглөө

21/08/2026
Дуу хөгжим Урлаг

Селин Дион тайзнаа эргэн ирэхийн төлөө тэмцэж байна

20/08/2026
Дуу хөгжим Урлаг

Ангелик Киджо Холливудын алдрын гудамжинд одтой болсон анхны Африк уран бүтээлч боллоо

20/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Роберт Паттинсоны “Primetime” киноны урьдчилсан үзвэр нууцлалын гэрээнд гарын үсэг зуруулж байна

23/08/2026

Жейкоб Элорди Жеймс Бондын дүрийн шалгаруулалтын талаар асуултыг булзааруулав

23/08/2026

“Coco” хүүхэлдэйн киноны хоёрдугаар анги гарна

23/08/2026

“Маша ба Баавгай” хүүхэлдэйн кинонд хориг тавилаа

23/08/2026

Залуу уран бүтээлчдийн “Хотын чимээ” үзэсгэлэн наймдугаар сарын 30-ныг дуустал үзэгчдийн хүртээл болно

23/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.