Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»Оззи Осборны дурсгалыг хүндэтгэлээ
Гадаад мэдээ

Оззи Осборны дурсгалыг хүндэтгэлээ

Урлаг Урлаг01/08/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Английн алдарт “Black Sabbath” хамтлагийн гоцлол дуучин, “Харанхуйн хунтайж” гэгддэг Оззи Осборны дурсгалыг хүндэтгэхээр Бирмингем хотод лхагва гараг /2025.07.30/-т олон мянган хүн цугларчээ.

Оззи Осборны шарилыг тээвэрлэсэн машин түүний төрж өссөн, 1968 онд “Black Sabbath” хамтлаг байгуулагдсан хотын олон хүн цугласан гудамжуудаар явж өнгөрсөн байна. Тэрбээр долоодугаар сарын 22-ны өдөр 76 насандаа таалал төгссөн бөгөөд сүүлчийн тоглолтоо хийснээс хойш хэдхэн долоо хоногийн дараа нас баржээ. Хэдэн жилийн өмнө Паркинсоны өвчнөөр оношлогдсоноос хойш түүний биеийн байдал тааруу байжээ.

Оззи Осборн өөрийг нь оршуулах ёслол уй гашуу дүүрэн арга хэмжээ бус харин баяр мэт байгаасай гэж хүсэж байгаагаа хэлж байв. Тэгвэл цугласан олон “Оззи, Оззи, Оззи, ой, ой, ой” хэмээн хашгирч, тэдний дунд уйтгар гуниг, баяр сүлэлдэж байлаа. 16 настай шүтэн бишрэгч Фан Рийс Саржант хэлэхдээ, энд ирж, хүндэтгэл үзүүлэх нь чухал гэж би хувьдаа бодсон…. Оззи болон “Black Sabbath”-ийнхан бол Бирмингемийг газрын зурагт оруулсан хүмүүс гэлээ.

Оззи Осборныг олон жилийн турш шүтэн биширч ирсэн Энтони Хант ярихдаа “сэтгэл хөдөлгөм” өдөр болж байна гээд, бяцхан хүүхдүүдээс эхлээд өсвөр насныхан, 60, 70 настнууд гээд янз бүрийн насны хүмүүс цугласан нь гайхалтай санагдаж байна, үүнийг харахад үнэхээр сайхан байна гэлээ.

Бирмингем хотын дарга Зафар Икбалын хувьд Оззи Осборныг “Бирмингемийн хүү”, “хөгжмийн домгоос ч илүү эрхэм хүндтэй хүн” хэмээн магтан сайшаажээ. Харин 58 настай галт тэрэгний жолооч Грэм Краучер хэлэхдээ, О.Осборн бол “үнэмлэхүй домог” байсан, “тэр дундаа миний амьдралын хөг эгшиг нь байсан” хэмээн дурслаа.

“Black Sabbath” хамтлаг нь хүнд металлыг түгээн дэлгэрүүлсэн гэдгээрээ алдартай. Тус хамтлаг 1970-80-аад онд асар өндөр амжилтад хүрч, дэлхий даяар 75 сая гаруй цомог борлуулж байжээ. Энэ оны зургаадугаар сард Оззи болон “Back Sabbath” хамтлагийн гишүүд болох Теренс Батлер, Тони Иомми, Билл Уорд нарт Бирмингем хотын төлөө оруулсан хувь нэмрийг үнэлэн “Freedom of the City” шагналыг гардуулсан юм. Тэд долоодугаар сарын эхээр Бирмингемд 42 мянган шүтэн бишрэгчээ цуглуулан сүүлчийн тоглолтоо хийж, “Харанхуйн хунтайж”-ийг хар сэнтийд залжээ.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

Майкл Жексоны оймсыг үнэ хаялцуулжээ

01/08/2025
Гадаад мэдээ Урлаг

“K-pop Demon Hunters”-аар кино хийнэ

01/08/2025
Дуу хөгжим Урлаг

“The Hu” хамтлаг тоглолтынхоо өмнө Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэлийн хөшөөнд хүндэтгэл үзүүлжээ

01/08/2025

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Майкл Жексоны оймсыг үнэ хаялцуулжээ

01/08/2025

“K-pop Demon Hunters”-аар кино хийнэ

01/08/2025

Оззи Осборны дурсгалыг хүндэтгэлээ

01/08/2025

“The Hu” хамтлаг тоглолтынхоо өмнө Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэлийн хөшөөнд хүндэтгэл үзүүлжээ

01/08/2025

Олон улсын газарзүйн олимпиадаас хос хүрэл медаль хүртлээ

01/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.