Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Өв соёл»Хөөмийн урлагтай холбоотой 10 гаруй илтгэл танилцууллаа
Өв соёл

Хөөмийн урлагтай холбоотой 10 гаруй илтгэл танилцууллаа

Урлаг Урлаг03/08/2025Шинэчлэгдсэн:03/08/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Олон улсын хөөмийн зургаадугаар наадам Ховд аймагт эрдэм шинжилгээний бага хурлаар эхэллээ.

“Монгол хөөмийн урлаг” сэдэвт тус эрдэм шинжилгээний бага хуралд ОХУ, Тува, БНХАУ-ын ШУӨЗО, Өвөр монголын өөртөө засах орон, Монгол Улсаас 10 гаруй эрдэмтэн, судлаач оролцож, хөөмийн урын сангийн хөгжил, хөөмий судлал дахь соёлын онол, арга зүйн зарим асуудлын талаар илтгэл танилцууллаа.

Ховдынхон хөөмийн урлагийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэхээр олон ажлыг санаачилж, хэрэгжүүлж байна. Энэ удаагийн хөөмийн наадам наймдугаар сарын 4-ний өдөр хүртэл тусгай хөтөлбөрийн дагуу үргэлжилж, шилдэг өвлөн уламжлагчийг шалгаруулах юм.

Ховд аймагт хөөмийн урлагийг түгээн дэлгэрүүлэгч, өвлөн уламжлагч олон бий. Зарим иргэн Чандмань сумыг хөөмийн өлгий нутаг хэмээдэг.

Хөөмийг 2010 онд ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгэжээ.

Мөн 2019 онд Ховд аймагт 1308 хөөмийч нэгэн зэрэг хөөмийлж, монгол хөөмийг Гиннесийн номд бүртгүүлж байсан түүхтэй.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Өв соёл Урлаг

Дилов хутагтын хэрэглэж байсан шар манан хөөрөг 95 жилийн дараа эх нутагтаа ирлээ

14/05/2026
Өв соёл Урлаг

Монгол, Италийн эрдэмтэд түүхийг шинэ өнцгөөр өгүүлэв

08/05/2026
Өв соёл Урлаг

Хосгүй үнэт зээгт наамал бурхадыг улсын тооллогод хамрууллаа

07/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Spotify” BTS-ээс уучлалт гуйлаа

18/05/2026

Тайландын алдартай загвар өмсөгч, жүжигчин Дом Печтамронгчай 22 насандаа лам болохоор шийджээ

18/05/2026

Жүжигчин, дуучин IU төрсөн өдрөөрөө 300 сая вон хандивлалаа

18/05/2026

ФОТО: “A Sound” хамтлагийн “Баяртай” тоглолтоос

18/05/2026

G-Dragon “Team GD” багийн гол ажилтнууддаа Сөүл хотын үнэтэй бүсэд байрлах тансаг зэрэглэлийн орон сууц бэлэглэжээ

18/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.