Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Өв соёл»Хөөмийн наадмын шилдэг оролцогчид өнөөдөр тодорно
Өв соёл

Хөөмийн наадмын шилдэг оролцогчид өнөөдөр тодорно

Урлаг Урлаг04/08/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Ховд аймагт дөрвөн төрлөөр зохион байгуулж буй Олон улсын хөөмийн наадмын шилдэг оролцогчид өнөөдөр тодрох ба орой 17:00 цагаас хөөмийн шилдэг үзүүлбэрээр нэгдсэн тоглолт хийнэ.

Энэ нь монгол хөөмийн урлагийг сурталчлах, өвлүүлэн хөгжүүлэх, хадгалан хамгаалах, билэг авьяастныг алдаршуулах, хөөмийчдийн ур чадварыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой.

Хөөмийн зургаадугаар наадам энэ сарын 2-4-ний өдөр Ховд аймгийн төвд өрнөж байгаа ба наадмын эхэнд “Монгол хөөмийн урлаг” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулсан юм. Үүний дараа наадмын үндсэн шалгаруулалтыг гоцлол, хамтлаг, хүүхдийн гоцлол, орчин үеийн үзүүлбэр гэсэн дөрвөн төрлөөр зохион байгуулснаар гадаад, дотоодын 70 гаруй хөөмийч авьяас, ур чадвараа сорьж байна.

Одоогоор наадмын хөтөлбөрийн дагуу хамтлаг болон орчин үеийн үзүүлбэрийн шалгаруулалт үргэлжилж байна.

Хөөмийн наадмын шилдэг оролцогчийг өнөөдөр тодруулж, шагнана. Улмаар шилдэг оролцогч болон нэр бүхий уран бүтээлчдийн хамтарсан тоглолтыг Ховд аймгийн Хөгжимт драмын театрт зохион байгуулахаар төлөвлөжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Өв соёл Урлаг

Хэрээ уулын оройд 13 чулуун овоог засаж тахисан байдаг

10/10/2026
Өв соёл Урлаг

Монголын модон барын өвийг олон улсын эрдэмтэд хэлэлцэж байна

07/10/2026
Өв соёл Урлаг

“Үлэмжийн чанар” олон улсын уралдаанд боллоо

05/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Баян-Өлгий аймгийн ууган дарга Б.Хабийн эд зүйлс музейд хадгалагдаж байна

13/10/2026

Тайландын “Rinrada: The Influencer” аймшгийн кино Ази, Ойрх Дорнодын зах зээлд гарна

12/10/2026

Келли Кларксон Бруклины дэлгүүрийн эзнийг “бүдүүлэг”, “худалч” хэмээн шүүмжилжээ

12/10/2026

Аманда Сейфрид сексийн үзэгдэл олонтой байсан тул шинэ цувралд тоглохоос татгалзжээ

12/10/2026

Канадын зохиолч Энн Карсон 2026 оны Нобелийн шагнал хүртлээ

12/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.