Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»“RIIZE” хамтлагийн гишүүн асан XNGHAN Монголд авсан зургаараа цомог гаргалаа
Гадаад мэдээ

“RIIZE” хамтлагийн гишүүн асан XNGHAN Монголд авсан зургаараа цомог гаргалаа

Урлаг Урлаг04/08/2025Шинэчлэгдсэн:04/08/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

БНСУ-ын алдарт к-поп хамтлаг “RIIZE”-ийн гишүүн асан Hong Seonghan буюу Xnghan өөрийн бие даасан уран бүтээлчийн замналынхаа эхний томоохон төслийг Монголд авсан зургуудаараа гаргажээ. Тэрбээр саяхан “Mongolia: A Soulful Escape” нэртэй гэрэл зургийн цомгоо танилцуулсан бөгөөд уг бүтээл нь түүний өнгөрсөн хавар Монгол Улсад аялсан дурсамжууд, байгаль, орон нутгийн хүмүүсийн хөрөг, хөдөө нутгийн эгэл амьдралыг харуулсан тун өвөрмөц сэтгэл хөдлөл агуулсан бүтээл болжээ.

 

View this post on Instagram

 

A post shared by XngHan&Xoul (@xnghan.xoul)

Xnghan өөрийн цахим хуудсанд “Монгол бол миний хувьд сэтгэл зүйгээ цэгцэлж, шинэ зорилгынхоо эхлэл болсон газар. Байгаль нь уужим, хүмүүс нь амгалан. Би гэрэл зургаар дамжуулан энэ мэдрэмжийг хуваалцахыг хүссэн” хэмээн бичжээ.

Цомогт багтсан зургуудыг Монголын хангай нутгийн онгон байгаль, адуу малтай айлын аж амьдрал, үдийн нар, шөнийн оддоор чимсэн хээр тал, улаан тоос татуулан давхих морьтнуудын дүр зураг бүрдүүлж байгаа нь олон улсын сошиал сүлжээнд ч анхаарал татаж байна. Тэрбээр мөн дараагийн цомог болон хөгжмийн бичлэгүүдээ ч Монголд хийхээр төлөвлөж байгаа ажээ.

“Xnghan’s Mongolia” хэмээх энэхүү цомог нь цахим хувилбараар гарсан бөгөөд тун удахгүй хязгаарлагдмал тоогоор хэвлэмэл хувилбараар олон улсад худалдаалагдахаар бэлтгэгдэж буйг албан ёсны агентлаг нь мэдэгджээ.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Канье Уэст ОХУ-д хийх тоглолтын товоо зарлалаа

19/08/2026
Дуу хөгжим Урлаг

“MTV Video Music Awards”-ын нэр дэвшигчид тодорлоо

19/08/2026
Дуу хөгжим Урлаг

“Битлз” кинонд алдарт “Эбби Роуд” цомгийн хавтасны зургийг дахин бүтээжээ

19/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Канье Уэст ОХУ-д хийх тоглолтын товоо зарлалаа

19/08/2026

Шакира газар хөдлөлтөд өртсөн бүсүүдэд шинэ сургууль барина

19/08/2026

“MTV Video Music Awards”-ын нэр дэвшигчид тодорлоо

19/08/2026

“Битлз” кинонд алдарт “Эбби Роуд” цомгийн хавтасны зургийг дахин бүтээжээ

19/08/2026

Монголын эзэнт гүрний үеийг харуулах “The Sacred Jewel” телевизийн цуврал ирэх арванхоёрдугаар сард үзэгчдийн хүртээл болно

19/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.