Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Өв соёл»Богд хааны ордон, соёлын өвийг хамгаалах үүрэг өглөө
Өв соёл

Богд хааны ордон, соёлын өвийг хамгаалах үүрэг өглөө

Урлаг Урлаг06/08/2025Шинэчлэгдсэн:06/08/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Богд хааны ордон, түүх, соёлын үнэт өвийг хадгалан хамгаалах, хойч үед өвлүүлэн үлдээх зайлшгүй шаардлагыг онцлон тэмдэглэж, холбогдох албан тушаалтнуудад тодорхой үүрэг, чиглэл өглөө.

1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын удирдагч, Монгол Улсын сүүлчийн эзэн хаан Жавзандамба хутагтын ордон нь Монгол төрийн түүх, нийслэл Улаанбаатар хотын үүсэл хөгжилтэй салшгүй холбоотой түүхэн үнэт дурсгал юм. Уг ордныг төрөөс хамгаалах зорилгоор 1961, 1971 онд Сайд нарын Зөвлөлийн тогтоолууд гарч байв. Гэвч Богд хааны зуны ордны залгаа 700 мкв талбайг 2007 онд иргэнд өмчлүүлж, барилга барих зөвшөөрөл олгосон нь түүх, соёлын өвийг хамгаалах төрийн үүрэг хэрэгжээгүйг илтгэж байна хэмээн Ерөнхий сайд үзэж, дараах арга хэмжээг авахыг үүрэг болголоо. Үүнд:

  • 2007 оны өмчлүүлэх шийдвэрийг шалгах: Хан-Уул дүүргийн 11-р хорооны нутаг дахь 700 мкв газрыг иргэнд өмчлүүлсэн Нийслэлийн Засаг даргын 523 дугаар захирамж нь хуульд нийцсэн эсэхийг шалгаж, зөрчил илэрсэн тохиолдолд холбогдох албан тушаалтныг хуулийн байгууллагад шилжүүлэн шалгуулах, учруулсан хохирлыг нэхэмжлэх. Үр дүнг энэ сард багтаан Засгийн газарт танилцуулах.
  • Барилгын зөвшөөрлийг түдгэлзүүлэх: Шалгалтын хугацаанд уг газарт олгосон барилга барих зөвшөөрлийг Захиргааны ерөнхий хуулийн 96.1-д заасны дагуу түр зогсоох.
  • Улсын хамгаалалтад авах асуудлыг шийдвэрлэх: Богд хааны зуны ордныг Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн дагуу улсын хамгаалалтын зэрэглэлд оруулах асуудлыг Засгийн газраар хэлэлцүүлж, шийдвэр гаргуулах.
  • Барилгын өндрийн хязгаар тогтоох: Хүрэн ордны архитектур, түүхийн дурсгалын харагдах байдлыг алдагдуулахгүй байхын тулд эргэн тойронд баригдах барилга байгууламжид өндрийн хязгаар тогтоох.
  • Хамгаалалтын бүсийг бүрэн тогтоох: Соёлын өвийн хамгаалалт, сэргээн засварлалт, хамгаалалтын бүсийн тогтоолтод нарийвчилсан хяналт, үнэлгээ хийж, хамгаалалтын бүсийг бүрэн тогтоох.
  • Түүх, соёлын дурсгалт газрын унаган төрх, язгуур чанарыг алдагдуулахгүй хадгалах нь улс орны тусгаар тогтнол, соёлын дархлааны чухал илэрхийлэл гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Өв соёл Урлаг

Нэг цард хоёр хөгжмийг бүтээсэн зэмсэг Баянхонгорын музейд хадгалагдаж байна

14/09/2025
Өв соёл Урлаг

Галдан бошигт хааны шүтээний өргөө байгуулжээ

13/09/2025
Өв соёл Урлаг

Төвөд хэлээрх гар бичмэл, ном судруудыг бүртгэн каталогжуулж, цахим хэлбэрт шилжүүллээ

12/09/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Намрын хамгийн сүүлийн дулаахан өдөр болох Улаанбаатар хотын хөгжмийн фестиваль бүтэн өдрийн турш үргэлжилнэ

18/09/2025

“Labubu” хүүхэлдэйг үйлдвэрлэгч “Pop Mart” компанийн хувьцаа унажээ

16/09/2025

2060 он гэхэд хүн төрхт роботын тоо гурван тэрбумд хүрнэ

16/09/2025

“Coachella 2026” наадмын голлох уран бүтээлчдийг зарлалаа

16/09/2025

Эх дагины эдэлж хэрэглэж байсан хосгүй үнэт үзмэрүүдийг дэлгэжээ

16/09/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.