Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»Жастин Бибер “Yukon” дууныхаа клипэд эхнэр, хүүгээ тоглуулжээ
Гадаад мэдээ

Жастин Бибер “Yukon” дууныхаа клипэд эхнэр, хүүгээ тоглуулжээ

Урлаг Урлаг06/08/2025Шинэчлэгдсэн:06/08/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Жастин Бибер “Yukon” хэмээх шинэ дууныхаа клипэнд эхнэр Хэйли болон хүү Жакийгаа тоглуулжээ.

Энэ нь поп од Жастин Биберийн олон жилийн дараа гаргаж буй шинэ уран бүтээл юм. “Yukon” дуу нь Жастин Биберийн “Swag” нэртэй цомогт багтсан бөгөөд клипээ тэрбээр өчигдөр буюу наймдугаар сарын 5-ны мягмар гарагт инстаграм болон бусад сошиал сүлжээндээ нийтэлсэн байна.

“Хэрвээ би чамд хайргүй байсан бол би яах байсан бол?”

Түүний хүү Жак энэ сард нэг нас хүрэх гэж байгаа бөгөөд клипэд гэр бүлийнх нь амралтын үеийн ховор агшнуудыг харуулжээ. Тэд 2018 онд гэрлэсэн бөгөөд тэр цагаас хойш хүүгийнхээ зургуудыг тун ховор хуваалцсан юм. Хар цагаан өнгөтэй энэ клип нь тэдний далайн аялалд гарсан үеийнх нь дурсамжийг өгүүлжээ. Гурван минут үргэлжлэх энэ клипт хосуудын ихэнхдээ олон нийтэд харуулдаггүй хүү Жакийн хөөрхөн агшнууд ч багтжээ.

Хэйли хүүтэйгээ усанд тоглож, түүнийг тэврэн камер луу инээмсэглэнэ. Харин Жакийн царайг камер дээрх усан дуслууд далдалдаг. Клипт Жастин завин дээр бүжиглэж буй хэсэг, Хэйлигийн алмаз шигтгээтэй бөгж, мөн Жастин хүүгээ агаарт өргөж, гэдэс, духыг нь үнсэх агшнууд ч гарна.

Дууны дахилтаас дурдвал “Хэрвээ би чамд хайргүй байсан бол би яах байсан бол?” хэмээдэг. Клип Жастин Бибер нарны тусгал дунд амарч байгаа кадраар клип төгсдөг. Фенүүдийн сэтгэгдлээс дурдвал, Жастин Бибер уран бүтээлч, аав хоёрын үүргээ хэрхэн тэнцвэртэй гүйцэтгэж байгааг үнэлжээ.

“Жастин эхнэр, хүү хоёр нь түүний амьдралд ямар чухал болохыг дуугаараа дамжуулан гайхалтай илэрхийлжээ,” хэмээсэн бол “Энэ клип бүхэлдээ түүний амьдрал байна. Тэр гэр бүлээ, эхнэр, хүүгээ, хувийн завиа, тэр алмаз бөгжийг, аз жаргалаа харуулжээ” гэж бичжээ.

Мөн “Хэйли хүүгээ тэврэн камер руу харах мөч. Түүнд эх хүний дүр үнэхээр зохиж байна!” хэмээсэн бол “Эхнэр хүү хоёртоо зориулсан маш гоё видео байна. Энэ бол хүндэтгэл! Жастины энэ хувилбарыг биширч байна!” гэжээ.

Канадын хойд хэсэгт оршдог бүс нутгийг Yukon гэж нэрлэгддэг бөгөөд АНУ-ын Аляскагийн хажууд байрладаг. Цас мөстэй, уул хадтай, байгалийн онгон төрхөө хадгалсан нутаг.
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Майли Сайрус тоглолтынхоо шүүмжлэлд хариу барьж, хоёр дахь тоглолтоо цуцлах талаар бодож байснаа ярьжээ

23/10/2026
Дуу хөгжим Урлаг

Ардын жүжигчин С.Жавхлан “Самандын хүү” тоглолтоо толилуулна

22/10/2026
Дуу хөгжим Урлаг

Шакира түүхэнд шинэ амжилт тогтоолоо

21/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Рассел Брэндийн шүүх хурлын үеэр дөрөв дэх эмэгтэй бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэж мэдүүлжээ

23/10/2026

Дрю Бэрримор тэтгэвэрт гарах тухай ярив

23/10/2026

Жаафар Жексон “Миний үүрэг бол дүрдээ бэлтгэлээ сайтар хангах” гэв

23/10/2026

Майли Сайрус тоглолтынхоо шүүмжлэлд хариу барьж, хоёр дахь тоглолтоо цуцлах талаар бодож байснаа ярьжээ

23/10/2026

ФОТО: “Валентин, Валентина хоёр” саунд драмаас

23/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.