Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Өв соёл»“Хаадын зам-2025” үйл ажиллагаагаар хаад, язгууртны өв соёлыг сурталчилж байна
Өв соёл

“Хаадын зам-2025” үйл ажиллагаагаар хаад, язгууртны өв соёлыг сурталчилж байна

Урлаг Урлаг08/08/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Гурав дахь жилдээ “Чингис хаан” үндэсний музейн санаачилгаар “Хаадын зам-2025” үйл ажиллагааг энэ сарын 3-8-ныг хүртэл зохион байгуулж байна.

Соёлын өвийн дурсгалт газруудыг сурталчлан таниулах, түүхэн дурсгалуудыг судлах, аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ, маршрутыг хөгжүүлэх хүрээнд эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хийж буй.

Энэхүү ЮНЕСКО-гийн өвд бүртгэлтэй Чингис хааны өлгий нутаг Бурхан Халдунаас Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум Орхоны хөндийг холбосон хаад, язгууртны холбоотой түүхийг судлах зорилготой юм.

Тус үйл ажиллагааг Төв аймгийн Мөнгөн-Морьт сумын Хэрлэнгийн Цагаан аралаас эхлүүлж, Төв аймгийн Баяндэлгэр сум Гүн Галуутайд Алтан ургийн язгууртан Их зохиолч Д.Нацагдоржийн “Миний нутаг” яруу найргийн наадмын өдөрлөг, Баян сумын Өгөөмөрт Лигдэн хааны ордонд тоглож байсан монгол хаадын хөгжим “Чингис хаан” үндэсний музейн дэргэдэх “Хаан найрал” чуулгын тоглолтоор үргэлжилж, “ЮНЕСКО-гийн хүн төрөлхтөний соёлын биет бус өвд бүртгүүлсэн хөхүүрийн айраг исгэх уламжлал холбогдох зан үйлийг сурталчилсан “Хаадын ундаа айргийн баяр, Баянцагаан сумын Чихэртийн зоонд “Хаадын хүлэгч” адуучин тэмцээн, Баян-Өнжүүл сумын “Зоргол хайрхан”-д “Зураачдын нүдээр Зоргол хайрхан” хээрийн үзэсгэлэнг дэлгэж, Дэлгэрхаан суманд Цогт тайжийн хадны бичиг монгол уран бичлэгийн уралдаан зэрэг олон талт үйл ажиллагааг зохион байгуулсан байна.

ССАЖЗЯ, “Чингис хаан” үндэсний музей, Төв аймгийн СУАЖЗГ, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, “Хөх бичиг” Бичиг соёлын академитай хамтран зохион байгуулж буй “Хаадын зам-2025”  үйл ажиллагааны хаалт, дүгнэлт хэлэлцүүлэг Өвөрхангай аймгийн Хархорин Орхоны хөндийд болох ажээ.

“Чингис хаан” үндэсний музей  хаад язгууртны холбоотой түүхэн дурсгалт газруудын талаарх тайлбар мэдээлэл, фото сурвалжлага, мэдээллийг цувралаар хүргэх юм.

May be an image of 4 people and text

May be an image of 8 people and text

May be an image of text

May be an image of monument

No photo description available.

May be an image of 3 people, windmill, monument and satellite dish

No photo description available.

May be an image of monument

May be art of mountain

May be art

May be art

May be art

May be art

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Өв соёл Урлаг

“Чингис хаан” дурсгалын зоос худалдаанд гарлаа

28/05/2026
Өв соёл Урлаг

Ардын дууны уралдаанд 170 хүүхэд авьяасаа сорив

27/05/2026
Өв соёл Урлаг

Эрдэнэ Зуу хийдийн Алтан суварга болон сүм хийдийн цогцолборыг хамгаалахад хамтран ажиллана

25/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Царцаа Намжил” жүжгийн дүрүүд

30/05/2026

Б.Нарандэлгэр: Монголын уламжлалт хэл хуурын музей байгуулахаар ажиллаж байна

30/05/2026

Төв талбайд “Хаки”, Хүй долоон худагт “Монгол хүү” нэртэй хүүхдийн баяр болно

30/05/2026

BTS-ийн Жонгүг инстаграмаас хэсэг алга болов

29/05/2026

Тейлор Свифтийн тоглолт дээр террорист халдлага үйлдэх гэсэн эрэгтэй 15 жил хорих ял сонсжээ

29/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.