Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Археологи»Помпейн балгасанд хүмүүс эргэн ирж амьдарч байсныг тогтоожээ
Археологи

Помпейн балгасанд хүмүүс эргэн ирж амьдарч байсныг тогтоожээ

Урлаг Урлаг09/08/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Эртний Ромын Помпей хот галт уулын дэлбэрэлтийн улмаас сүйрсний дараа хүмүүс тус хотын балгасанд амьдрахаар эргэн ирж байсныг шинэ баримт харуулжээ.

Археологичдын үзэж буйгаар, өөр газарт шинээр амьдралаа эхлүүлж чадаагүй зарим хүн буцаж ирсэн бөгөөд суурьших газар хайж байсан өөр бусад хүмүүс ч мөн тэнд амьдарч байсан байх магадалтай байна.

МЭ-ий 79 онд Везуви галт уулын дэлбэрэлтэд өртөн сүйрэхээс өмнө Помпей хотод 20 мянга гаруй хүн амьдардаг байжээ. Галт уулын лаав, үнс нурманд дарагдсан хотыг 16 дугаар зуунд илрүүлсэн юм.

Амьд үлдсэн хүмүүс хотын балгас руу буцаж ирсэн гэсэн таамаглал өмнө нь гарч байсан боловч шинэ судалгаагаар батлагдаж буй нь энэ юм гэж археологичид лхагва гарагт хийсэн мэдэгдэлдээ дурджээ.

“Шинэ малтлагын ачаар тухайн үеийн нөхцөл байдлын дүр зураг одоо илүү тодорч байна, 79 оноос хойших Помпей нь хот гэхээсээ илүүтэй амьдрахад аюултай, хуаран маягийн балгас болж хувирсан бололтой” гэж археологич Габриэль ярьжээ.

Археологичдын хэлснээр, албан бус суурин 5 дугаар зуун хүртэл оршиж байжээ. Ингэхдээ хүмүүс байшингуудын дээд давхарт буюу үнс нурман дээгүүр амьдардаг байсан бөгөөд доод давхрыг зоорь болгон ашигладаг байсан гэж үзэж байна.

Өдгөө энэхүү эртний хот нь жуулчдын сонирхлыг татдаг, дэлхийд алдартай дурсгалт газруудын нэг болсон бөгөөд эртний ромчуудын амьдралыг үзэх “цонх” болон хувирчээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

“Reuters” агентлаг хоёр төрөлд Пулитцерийн шагнал хүртжээ

06/05/2026
Археологи Урлаг

Монголын нутгаас кроманьон хүний шүд олджээ

21/04/2026
Археологи Урлаг

Шивээгийн харуулын цонж

08/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Телевизийн нэрт хөтлөгч Владимир Молчанов таалал төгсжээ

13/05/2026

“Eurovision 2026” уралдааны финалын шатны эхний оролцогчид тодорчээ

13/05/2026

Rain дебют хийхээсээ ээсээ өмнө давхраа хийлгэх шахсан түүхээ дэлгэв

13/05/2026

“Бөөгийн домог” Швейцарт хэвлэгдлээ

13/05/2026

Венецийн биеннальд Монгол Улсын павильоныг нээлээ

13/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.