Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»“Weapons” кино тасалбарын борлуулалтаараа тэргүүлжээ
Гадаад мэдээ

“Weapons” кино тасалбарын борлуулалтаараа тэргүүлжээ

Урлаг Урлаг11/08/2025Шинэчлэгдсэн:11/08/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нэг ангийн хүүхдүүд учир битүүлгээр алга болж байгаа тухай өгүүлэх “Weapons” аймшгийн кино Хойд Америкт нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо 42.5 сая ам.долларын орлого олсноор бокс-оффисын жагсаалтыг тэргүүлжээ.

“Энэ бол аймшгийн киноны хувьд гайхалтай нээлт юм” гэж “Franchise Entertainment Research” фирмийн шинжээч Дэвид А.Гросс жүжигчин Жулиа Гарнер, Жош Бролин нарын тоглосон уг киноны талаар хэлсэн байна.

Жагсаалтын хоёрдугаар байрт “Disney” компанийн бүтээл “Freakier Friday” кино 29 сая ам.долларын орлогоор бичигдсэн байна. 2003 онд үзэгчдийн хүртээл болсон “Freaky Friday” киноны үргэлжлэлд Линдсей Лохан, Жэйми Ли Кертис нар өөрсдийн дүрд дахин тогложээ.

“Энэ бол гайхалтай нээлт байлаа. Амралтын өдрүүдийн урьдчилсан үзүүлэлт нь инээдмийн киноны үргэлжлэл ангийн хувьд дунджаас хавьгүй дээгүүр байна. Түүнчлэн 22 жилийн өмнө нээлтээ хийж байсан эхний ангийн нээлтийн орлогоос давлаа” гэж Д.Гросс ярьжээ.

Харин “Disney”-н “The Fantastic Four: First Steps” кино 15.5 сая ам.долларын орлогоор гуравдугаар байр руу ухарчээ. Энэхүү кино АНУ, Канадын зах зээлээс нийтдээ 230.4 сая ам.долларын орлого олоод байна. Эдгээрийн араас “Universal”-ын “The Bad Guys 2” хүүхэлдэйн кино /10.4 сая ам.доллар/ дөрөвдүгээрт, “Paramount”-ын “Naked Gun” инээдмийн кино /8.4 сая ам.доллар/ тавдугаарт тус тус жагсжээ.

Кассын орлогын жагсаалтын эхний 10-т “Superman” /7.8 сая ам.доллар/, “Jurassic World: Rebirth” /4.7 сая ам.доллар/, “F1: The Movie” /2.8 сая ам.доллар/, “Together” /2.6 сая ам.доллар/, “Sketch” /2.5 сая ам.доллар/ кинонууд бичигдсэн байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Холливудын жүжигчин, найруулагч, зохиолч, продюсер Тим Роббинс өнөөдөр 68 нас хүрч байна

16/10/2026
Кино Урлаг

Квентин Тарантино “Once Upon a Time… in Hollywood” киноны тусгай үзвэрт оролцоно

15/10/2026
Дуу хөгжим Урлаг

Майкл Жексоны “Super Bowl”-ийн домогт тоглолтын тухай баримтат киног 2027 онд нээнэ

15/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Холливудын жүжигчин, найруулагч, зохиолч, продюсер Тим Роббинс өнөөдөр 68 нас хүрч байна

16/10/2026

Өнөөдөр “Про” театрын залуу уран бүтээлч Э.Сүмбийн төрсөн өдөр

16/10/2026

“Намайг дагуулаад яваач” драмын жүжгийг гуравхан удаа дахин тоглоно

16/10/2026

Дуучин Ж.Замилан “Амьдрах хугацаа минь гурван сар хүрэхгүй болсон байна” гэв

16/10/2026

Найруулагч Б.Баатарыг эрүүл мэндийн шалтгаанаар суллаж, Улаанбаатараас гарахыг хязгаарлажээ

16/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.