Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»Хятадад хүн дүрст робот борлуулдаг анхны худалдааны төвийг нээжээ
Гадаад мэдээ

Хятадад хүн дүрст робот борлуулдаг анхны худалдааны төвийг нээжээ

Урлаг Урлаг11/08/2025Шинэчлэгдсэн:11/08/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Механик зөөгчөөс эхлээд Альберт Эйнштейний дүртэй буюу хүний хуулбар гээд төрөл бүрийн робот зардаг шинэ худалдааны төвийг Бээжинд нээжээ. “Robot Mall” дэлгүүрт 100 гаруй төрлийн бүтээгдэхүүн худалдаалагдах бөгөөд энэ нь тус улсад анхдагчдын нэг болж байгаа юм.

Энэ нь яг л автомашины дилерийн төв шиг буюу борлуулалт, сэлбэг, засвар үйлчилгээ зэрэг иж бүрэн үйлчилгээг санал болгодог. Хятад улс эдийн засгийн өсөлт саарч, хүн ам хөгширч буй зэрэг сорилтуудыг даван туулахын тулд робот техник болон хиймэл оюун ухааны салбарт ихээхэн хөрөнгө оруулсаар байна.

“Роботуудыг мянга мянган өрхөд нэвтрүүлэхийн тулд зөвхөн робот үйлдвэрлэгч компаниудад найдах хангалтгүй” гэж дэлгүүрийн захирал Ван Ифань Ройтерст ярьжээ.

Худалдаалагдаж буй роботуудын үнэ 2,000 юань (278 ам.доллар)-аас эхлээд хэдэн сая юань хүртэл байна. Зочид нохой хэлбэртэй робот, шатар тоглодог робот зэрэг олон төрлийн роботтой үзүүлэнгийн хэсэгт харилцах боломжтой гэж зохион байгуулагчид мэдээлжээ.

“Robot Mall” нь мөн нэрийн ресторантай залгаа байрлах бөгөөд зочдод робот зөөгч үйлчилж, хоолыг мөн робот тогооч нар хийдэг байна. Хятад улс сүүлийн жилүүдэд роботын салбарыг тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлж байгаа бөгөөд өнгөрсөн жил гэхэд л татаасны хэмжээ 20 тэрбум ам.доллар давжээ.

Түүнчлэн Хятадын засгийн газар хиймэл оюун ухаан, роботын стартап компаниудад зориулж 1 их наяд юанийн сан байгуулахаар төлөвлөж байна. Хятадын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, энэ жилийн арга хэмжээнд дотоод, гадаадын 200 гаруй роботын компани оролцож, 1,500 гаруй үзвэр дэлгэнэ.

Мөн Бээжин энэ наймдугаар сарын 14–17-нд анх удаа болох Дэлхийн хүн дүрст роботын наадмыг зохион байгуулахаар бэлтгэж байгаа ба 20 гаруй орны баг хөнгөн атлетик, бүжиг, хөл бөмбөг зэрэг төрөлд өрсөлдөнө.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

Наран дээр асар том толбо үүсжээ

16/12/2025
Гадаад мэдээ Урлаг

2025 онд “Google”-ээр хамгийн их хайсан алдартнаар Кендрик Ламар шалгарлаа

15/12/2025
Гадаад мэдээ Урлаг

Дэлхийн хамгийн урт хэлтэй нохой Гиннесийн дээд амжилтыг тогтоов

12/12/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Монгол хүний дэглэсэн бүжиг дэлхийн тайзнаа

16/12/2025

Мельбурн дахь Викториягийн үндэсний галерейд “Westwood | Kawakubo” үзэсгэлэн дэлгэгдлээ

16/12/2025

“Щелкунчик – Цөмөгч цэрэг ба хулганы хаан” хүүхдийн жүжгийг үзэгчдийн хүсэлтээр хоёрхон удаа толилуулна

16/12/2025

Энэтхэгт үйлдвэрлэсэн “Prada” брэндийн шаахай худалдаанд гарлаа

16/12/2025

Мэрайя Кэри Олимпын нээлтийн үеэр ая дуугаа өргөнө

16/12/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.