Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»Лиза болон Кентаро Сакагүчигийн тоглосон “Dream” богино хэмжээний кино удахгүй нээлтээ хийнэ
Гадаад мэдээ

Лиза болон Кентаро Сакагүчигийн тоглосон “Dream” богино хэмжээний кино удахгүй нээлтээ хийнэ

Урлаг Урлаг11/08/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өнөөдөр /2025.08.11/ “Blackpink” хамтлагийн гишүүн Лиза өөрийн албан ёсны сошиал хуудсаараа дамжуулан, сэтгэл хөдлөм “Dream” гэх дууныхаа богино хэмжээний киног тун удахгүй толилуулна гэдгээ зарлалаа.

Японы жүжигчин, модель Кентаро Сакагүчитэй хамт тоглосон энэхүү бүтээл нь наймдугаар сарын 13-ны 23:00 цагт буюу монголын цагаар наймдугаар сарын 14-ний 11:00 цагт нээлтээ хийхээр товлогджээ.

Тэрбээр уг богино хэмжээний киноны тухай сошиал хуудастаа нийтлэхдээ “Тун удахгүй та бүхнийх болох сэтгэл хөдөлгөм, үзэсгэлэнтэй түүх” гэж бичжээ.

 

View this post on Instagram

 

A post shared by LISA (@lalalalisa_m)

Одоогоор Лиза хамтлагийнхаа бусад гишүүдийн хамт “Deadline” дэлхийн аялан тоглолтоо хийж байгаа бөгөөд тэдний дараагийн тоглолт наймдугаар сарын 15, 16-нд Лондонгийн “Wembley” цэнгэлдэх хүрээлэнд үргэлжлэх юм. Мөн тус хамтлаг энэ оны арваннэгдүгээр сарын 22, 23-нд Филиппиний Аренад аялан тоглолтоо хийхээр төлөвлөжээ.

“Dream” нь Лизагийн анхны бие даасан цомог “Alter Ego”-ийн 13 дахь дуу болж, өнгөрсөн хоёрдугаар сарын 28-нд цацагдсан. “Billboard Philippines” уг дууг “Лиза сонсогчдод бидний удаан хугацаанд хүлээсэн хайрын дууг хүргэж байна. Түүний дуулах чадвар урьд өмнөхөөсөө илүү тод харагдаж байна” хэмээн тодорхойлж байсан юм.

Ташрамд, Лизагийн сүүлийн үеийн Instagram сторинууд сошиал сүлжээнд ихээхэн анхаарал татаж буй. Учир нь фенүүд нь түүнийг Японы жүжигчин Кентаро Сакагүчитэй үерхэж байж магадгүй гэсэн таамаг дэвшүүлээд байгаа юм. Тэд сториндоо ижил төстэй зураг нийтэлж байгааг интернэт хэрэглэгчид  анзаарсан аж.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Өмнөд Солонгосын алдарт дуучин PSY есдүгээр сарын 19-нд Монголд тоглолтоо хийнэ

31/08/2026
Дуу хөгжим Урлаг

Дуучин Б.Одмандах “Meikin Asia” олон улсын эстрад хөгжмийн наадмыг зорилоо

31/08/2026
Дуу хөгжим Урлаг

Jay-Z-ийн баримтат цувралын нээлтийн тов зарлагдлаа

30/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Дисней”-н одоос Холливуудын тэргүүлэх жүжигчин болсон Зендая 30 нас хүрлээ

01/09/2026

Даниас Викингийн үеийн мөнгөн эдлэлүүд олджээ

01/09/2026

ФОТО: Дэлхийн нүүдэлчдийн VI их наадмаас

01/09/2026

Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдаан зарлалаа

01/09/2026

Б.Галаарид: Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

01/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.