Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»“Stray Kids”-ын Чанбин төрсөн өдрөөрөө эмнэлэгт 100 сая вон хандивлалаа
Гадаад мэдээ

“Stray Kids”-ын Чанбин төрсөн өдрөөрөө эмнэлэгт 100 сая вон хандивлалаа

Урлаг Урлаг12/08/2025Шинэчлэгдсэн:12/08/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

БНСУ-ын урлагийн одууд төрсөн өдрөө буяны ажил хийж тэмдэглэх нь түгээмэл байдаг. Тэгвэл “Stray Kids”-ын Чанбин энэ уламжлалыг үргэлжлүүлж, төрсөн өдрөөрөө Сөүл дэхь Samsung-ийн эрүүл мэндийн төвд 100 сая вон бэлэглэжээ /72,000 орчим ам.доллар/.

Түүний хандивласан мөнгө санхүүгийн боломж хомс, сэтгэцийн өөрчлөлттэй өсвөр, бага насны хүүхдүүдийн эмчилгээ, асаргаа болон нөхөн сэргээх хөтөлбөрт зориулагдах юм байна.

Тэрбээр энэ үедээ гаргасан мэдэгдэлдээ шүтэн бишрэгч, дэмжигчдэдээ хандаж, “Төрсөн өдрөөрөө та бүхний хайрыг хариулж, хүүхдүүдэд бага ч гэсэн итгэл найдвар өгөх боломж олгосонд гүнээ талархаж байна” гэж бичжээ.

Хандивыг хүлээж авсан эрүүл мэндийн төв талархалдаа “Чанбины сайхан сэтгэл, 100 сая вон залуу өвчтөнүүд болон тэдний ар гэрийнхэнд маш том дэмжлэг болно. Бид энэ мөнгийг тэдний эмчилгээнд зориулах болно” гэжээ.

Чанбин нь энэ мэтчилэн сайн үйсийн аяныг дэмжсээр ирсэн бөгөөд энэ онд гэхэд Кёнсанд гарсан ой хээрийн түймрийн уршгийг арилгах ажилд олон сая вон хандивлажээ. Түүний сайхан сэтгэлийн тусламж БНСУ-аар хязгаарлагддаггүй. 2023 онд тэрбээр Турк, Сири улсад болсон газар хөдлөлийн гамшигт нэрвэгдэгслдэд туслах ажиллагаанд оролцож, “The Promise Honor Club”-т элсэж байв.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

“Баярлалаа ээжээ” тоглолтыг зорих ДӨРВӨН шалтгаан

04/03/2026
Дуу хөгжим Урлаг

“Баярлалаа ээжээ” тоглолтод оролцох уран бүтээлчдийг танилцууллаа

01/03/2026
Дуу хөгжим Урлаг

Цээл хоолойт дуучид “Би хаана төрөө вэ” бүтээлийг амилууллаа

28/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Селена Гомес нөхрийнхөө хөлийг үнсэв

05/03/2026

Амстердамаас олдсон зураг Рембрандтынх болохыг тогтоов

05/03/2026

Панч моншийн фэнүүд IKEA дэлгүүрийн сүлжээний чихмэл тоглоомын нөөцийг дуусгажээ

05/03/2026

“Дурлалын ундаа” хошин дуурийг хоёр удаа тоглоно

05/03/2026

Сийлбэртэй ган дөрөө XIX зууны үед холбогдоно

05/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.