Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»“No Rules-3: History” наймдугаар сарын 28-наас VOO-гээр олны хүртээл болно
Кино

“No Rules-3: History” наймдугаар сарын 28-наас VOO-гээр олны хүртээл болно

Урлаг Урлаг13/08/2025Шинэчлэгдсэн:29/08/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

OI энтертайнмент, VOO-тэй хамтран “No Rules” олон ангит киног 2021 онд бүтээсэн нь нээлтээ хийснээсээ хойш үзэгчдийн анхаарлыг ихэд татаж, эхний ангиасаа л шуугиан тарьсан. Эл кинонд хууль, дүрэм журамтай боловч хууль сахиулах хүчнийхэн мөнгөтэй хүмүүсийн талд үйлчилдэг, гэмт хэргийн бүлэглэлүүд хүчирхэгжсэн Эрдэс хот болон хилс хэргээр баривчлагдсан Хүлэгийн эсрэг талд хар тамхи, хориотой наймаа, авлигын мафи байх бөгөөд үнэн, шударга ёсны төлөөх тэмцэл хурцаар өрнөж, дүрэмтэй хэрнээ дүрэмгүй Эрдэс хотын гэмт бүлэглэлийн эсрэг мөрдөгч Хангай, хэлмэгдсэн Хүлэг нар хамтран тэмцэж буйг өгүүлдэг.

Түүнчлэн тус уран бүтээлийнхээ дараагийн бүлгийг “No Rules-2: New world” хэмээн нэрлэж, 2023 онд толилуулсан. Эл бүлэгт Эрдэс хотод шинэ хотын дарга ирэх боловч тэрбээр шударга ёсыг тогтоохоор биш, өөрийн эрх ашгийн төлөө ирэх бөгөөд мөрдөгч Хангай Эрдэс хотод шударга ёс тогтоохын төлөө тэдний эсрэг тууштай тэмцэж буй талаар гардаг.

Тэгвэл эл цувралын гуравдугаар бүлэг “No Rules-3: History” наймдугаар сарын 28-наас VOO-гээр олны хүртээл болох гэж байна. Энэ бүлэгт Эрдэс хотын гэмт хэрэг, дүрэмгүй тоглоомын шинэ тоглогчдын талаар өгүүлнэ.

Цувралын нэг, хоёрдугаар бүлгийг наймдугаар сарын 16-наас өдөр бүр, гуравдугаар бүлгийг наймдугаар сарын 30-наас “Монгол HD” телевизээр үзэх боломжтой.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Квентин Тарантино “Once Upon a Time… in Hollywood” киноны тусгай үзвэрт оролцоно

15/10/2026
Дуу хөгжим Урлаг

Майкл Жексоны “Super Bowl”-ийн домогт тоглолтын тухай баримтат киног 2027 онд нээнэ

15/10/2026
Кино Урлаг

И Бён Хун, И Кван Сү нар “Nambeol” түүхэн тулаант кинонд хамтран тоглоно

15/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Өнөөдөр “Про” театрын залуу уран бүтээлч Э.Сүмбийн төрсөн өдөр

16/10/2026

“Намайг дагуулаад яваач” драмын жүжгийг гуравхан удаа дахин тоглоно

16/10/2026

Дуучин Ж.Замилан “Амьдрах хугацаа минь гурван сар хүрэхгүй болсон байна” гэв

16/10/2026

Найруулагч Б.Баатарыг эрүүл мэндийн шалтгаанаар суллаж, Улаанбаатараас гарахыг хязгаарлажээ

16/10/2026

Монгол мэргэжилтэн Г.Ану “Billboard UK” сэтгүүлийн анхны “40 Under 40” жагсаалтад багтжээ

16/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.