Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»Тимоти Шаламе, Гвинет Пэлтроу нарын тоглосон “Marty Supreme” киноны трейлер цацагдлаа
Гадаад мэдээ

Тимоти Шаламе, Гвинет Пэлтроу нарын тоглосон “Marty Supreme” киноны трейлер цацагдлаа

Урлаг Урлаг15/08/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“А24” студийн шинэ бүтээл болох “Marty Supreme”-ийн анхны тизер трейлер цацагджээ. Сэтгэл хөдөлгөм, спортын сэдэвтэй энэхүү бүтээлд жүжигчин Тимоти Шаламе, Гвинет Пэлтроу, Одесса А’Зион, Кевин О’Лири зэрэг чадварлаг жүжигчид дүр бүтээж буй гэдгээрээ онцлог юм. Мөн жүжигчдийн бүрэлдэхүүнд дуучин Tyler, the Creator буюу Тайлер Оконма багтсан нь олон нийтийн дунд өндөр хүлээлт үүсгээд эхэлжээ.

Кинонд жүжигчин Тимоти Шаламе Марти Маусер хэмээх мөрөөдөлдөө үнэнч, зорилгодоо тууштай залуугийн дүрийг бүтээсэн байна. Түүний гол зорилго нь ширээний теннисийг олон улсын хэмжээний спорт болгон өргөжүүлэх бөгөөд улмаар зорилгоо биелүүлэхийн тулд тэрээр маш олон адал явдлыг туулах болно. Мөн тус бүтээлийг алдарт тоглогч Марти Рейсманы амьдралаас сэдэвлэсэн ч шууд намтарчилсан зохиол биш, уран сайхны кино гэдэг талаасаа бүтээгдсэн хэмээн киноны найруулагч болох Жош Сафди онцлон дурджээ.

“Marty Supreme” кино нь ирэх арванхоёрдугаар сарын 25-нд зөвхөн кино театруудаар нээлтээ хийхээр товлогджээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Трэвис Скотт “Одиссей” кинонд тоглохдоо аймшигтай сандарсан” гэв

26/07/2026
Кино Урлаг

“Disney”-ээс “Гүнж, мэлхий хоёр”-ын Тиана гүнжийн түүхийг уран сайхны кино болгоно

25/07/2026
Кино Урлаг

Жонни Депп Эбенезер Скружийн дүрд хувирч, Трампыг шүүмжлэв

24/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Монголын циркчид олон улсын фестивалиас алтан цом гардлаа

27/07/2026

ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад “Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор” өвийг бүртгүүллээ

27/07/2026

Завхан аймгийн Сантмаргац суманд түүх, соёлын үл хөдлөх долоон дурсгал бий

27/07/2026

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

27/07/2026

Густав Климтийн “Үнсэлт” зургийг 4000 ширхэгтэй “Lego” тоглоом болгожээ

26/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.