Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»Египетийн Их музей ирэх арваннэгдүгээр сард албан ёсоор нээгдэнэ
Гадаад мэдээ

Египетийн Их музей ирэх арваннэгдүгээр сард албан ёсоор нээгдэнэ

Урлаг Урлаг15/08/2025Шинэчлэгдсэн:15/08/2025Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Аль ч орны дунд сургуулийн дэлхийн түүхийн сурах бичигт эртний Египетийн тухай тусдаа бүлэг сэдвийг заавал багтаасан байдаг. Энэ нь цаагуураа дэлхий дээр хүн төрөлхтний хөгжлийн хувьсал хэрхэн явагдсаныг гэрчлэх маш олон нотолгоог эртний Египетийн түүх тайлбарладагтай холбоотой билээ. Мөн хэрэв та дэлхийн аль нэг улс оронд урлаг судлалаар суралцах мөрөөдөлтэй бол эртний Египетчүүдийн түүхийг заавал судлах шаардлага гардаг. Учир нь эртний Египетчүүдийн гараар бүтээсэн юмс болгон нууцлаг утга санаа, үхэл хийгээд дахин төрөлтийг илэрхийлж, бурхдын зиндаанд үнэлэгддэг муурыг уран нарийн хийцээр баримал болгон урладаг ахуйн соёлоос эхлээд урлагийн бүтээл гэж нэрийдэхээс аргагүй олон зуун бүтээлүүдийг хийж үлдээсэнд оршдог. Европ тивд байдаг түүхийн олон гайхалтай музей эртний Египетийн олдворуудыг дэлгэн харуулдаг. Зарим хүмүүсийн хошигнолоор “Египет улсад ер нь юм үлдсэн юм уу” гэж хүртэл ярихыг та Луврын музейн египетийн танхимаас сонсож магадгүй.

Египетийн Их Музей арваннэгдүгээр сард албан ёсоор нээгдэнэ

Тэгвэл энэ жилийн арван нэгдүгээр сард Египет улсын Каир хотод “Grand Egyptian Museum” буюу Египетийн Их музей албан ёсоор үүд хаалгаа нээх гэж байна. Энэ нь Египетийн аялал жуулчлал, археологийн салбарт шинэ үеийг эхлүүлэх томоохон соёлын бүтээн байгуулалт хэмээн мэргэжилтнүүд үзэж буй. 2002 оны нэгдүгээр сарын 5-нд Египетийн ерөнхийлөгч Хосни Мубаракийн санаачилгаар тус музейг байгуулах ажил эхэлж 82 орноос 1557 төсөл хүлээн авч сонгон шалгаруулалтын хоёр дахь шатанд 20 төсөл шигшигдэж үлдсэнээс Ирландын “Heneghan Peng” компани өөрсдийн төслийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зуржээ. Үүгээр тус музей энэ онд үүд хаалгаа нээж дэлхийн хэмжээний аялал жуулчлалын төв болохоор төлөвлөгдөж байна.

Египетийн Их Музей арваннэгдүгээр сард албан ёсоор нээгдэнэ (фото 2)
Египетийн Их Музей арваннэгдүгээр сард албан ёсоор нээгдэнэ (фото 3)

Гиза дахь пирамидаас ердөө хоёр километрийн зайд байрлах энэхүү тэрбум ам.долларын өртгөөр боссон байгууламж нь нийт 485,000 м² талбайг хамарч 100,000 гаруй олдворыг олны хүртээл болгон дэлгэх бөгөөд үүнээс урьд хожид дэлгээгүй 20,000 орчим олдворуудыг нийтэд танилцуулах юм. Хамгийн их хүлээлттэй байгаа үзмэр бол фараон хаан Тутанхамоны бунхны бүрэн цуглуулга ба алдарт алтаар бүрсэн баг, үнэт эдлэл, эдэлж хэрэглэж байсан эд өлгийн зүйлсийг цоморлиг болгон харуулна. Музейн төв хаалгаар зочдыг 83 тонн жинтэй агуу Рамсес II удирдагчийн аварга хөшөө угтаж, цаашлаад тус орны 7,000 жилийн түүхийг гэрчлэх үзмэрүүдийг цаг хугацааны дарааллаар өртөөчилсөн байдлаар дэлгэж, хүрэлцэн ирсэн зочдыг түүхээр аялуулах юм. Нэмж дурдахад тус музей нь өөр бусад улс орнуудын үзмэрүүдийг дэлгэхгүй бөгөөд зөвхөн өөрсдийн соёл, өвийг голчлон харуулах ажээ. Харин түүхийн хэлхээг бүрэн ойлгуулах үүднээс Египеттэй дайн болон энхийн харилцаатай байсан Грек, Ромын олдворуудыг үзүүлэх бөгөөд энэ ч утгаараа тус музей нь зөвхөн нэг улсын соёл иргэншлийг харуулсан дэлхийн хамгийн том музей болох ажээ.

 

View this post on Instagram

 

A post shared by Grand Egyptian Museum (@grandegyptianmuseum)

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

Робот тамирчдын тэмцээн Бээжин хотноо болж байна

15/08/2025
Дотоод мэдээ Урлаг

Гиннесийн амжилтын эзэд Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар “Чингис хаан” үндэсний музейд өөрсдийн булантай боллоо

15/08/2025
Гадаад мэдээ Урлаг

Тимоти Шаламе, Гвинет Пэлтроу нарын тоглосон “Marty Supreme” киноны трейлер цацагдлаа

15/08/2025

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Робот тамирчдын тэмцээн Бээжин хотноо болж байна

15/08/2025

Гиннесийн амжилтын эзэд Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар “Чингис хаан” үндэсний музейд өөрсдийн булантай боллоо

15/08/2025

Египетийн Их музей ирэх арваннэгдүгээр сард албан ёсоор нээгдэнэ

15/08/2025

Тимоти Шаламе, Гвинет Пэлтроу нарын тоглосон “Marty Supreme” киноны трейлер цацагдлаа

15/08/2025

“Baby Shark” дуутай холбоотой нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ

15/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.