Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»G-Dragon-ы зохиогчийн эрхийн маргаантай холбоотой мэдээллийг няцаажээ
Гадаад мэдээ

G-Dragon-ы зохиогчийн эрхийн маргаантай холбоотой мэдээллийг няцаажээ

Урлаг Урлаг18/08/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өмнөд Солонгосын Хөгжмийн зохиогчийн эрхийн холбоо (KOMCA)-ны төлөөлөгч G-Dragon, Ян Хён Сог болон хөгжмийн зохиолч “А”-гийн хооронд өрнөж буй зохиогчийн эрхийн маргаантай холбоотойгоор “хайлт, нэгжлэг” болсон гэх өмнөх мэдээлэл нь худал болохыг тайлбарлан мэдэгдлээ.

2025 оны наймдугаарсарын 14-нд Dispatch-ын мэдээлснээр, хөгжмийн зохиолч “А” нь G-Dragon, Ян Хён Сог, мөн YG Plus компанийн ерөнхийлөгчийг зохиогчийн эрх зөрчсөн гэх үндэслэлээр шүүхэд өгсөн байна. “А”-гийн мэдэгдсэнээр, тэд өөрийн анх зохиож, үглэсэн “G-Dragon (2001)” нэртэй дууг зөвшөөрөлгүй бичиж, түгээсэн аж.“G-Dragon (2001)” дуу нь анх 2001 онд хип-хоп цуглуулга цомогт багтан гарсан бөгөөд “А” нь уг бүтээлийн үг зохиогч, хөгжмийн зохиогчоор бүртгэгдсэн байв. Харин 2010 онд G-Dragon энэ дууны өөр хувилбарыг “I’m 13” нэртэйгээр амьд тоглолтын цомогт оруулан дахин гаргасан байна.

Дууны нэр өөрчлөгдөж, өөр хэлбэрээр дахин гарсан ч “А” нь уг бүтээлийн зохиогчоор бүртгэлтэй хэвээр байгаа. KOMCA-гийн мэдээлснээр, G-Dragon нь уг дууны үг зохиогч, хөгжмийн зохиогчоор бүртгэлгүй төдийгүй зохиогчийн эрхийн ямар ч төлбөр аваагүй аж. Тиймээс тус байгууллага энэ маргаан нь зохиогчийн эрх зөрчсөнд тооцогдох үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн төлөөлөгч “зарим хэвлэлүүд хайлт, нэгжлэг болсон гэж мэдээлсэн ч энэ нь худал” хэмээн нэмж хэлжээ. Дууны нэрийг “G-Dragon (2021)” болгон өөрчилсөн талаар YG Entertainment “2001 онд гарсан, Perry-тэй хамтарсан өөр нэгэн “G-Dragon” нэртэй дуунаас ялгахын тулд ийм өөрчлөлт хийсэн” гэж тайлбарлав. Одоогоор Сөүл хотын Мапо дүүргийн цагдаа “А”-гийн гаргасан зохиогчийн эрхийн зөрчилтэй холбоотой гомдлыг мөрдөн шалгаж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

“Eurovision 2026” уралдааны финалын шатны эхний оролцогчид тодорчээ

13/05/2026
Дуу хөгжим Урлаг

Реппер ThunderZ “ТЭНГРИ” тоглолтдоо 50 дууг амьд хөгжимтэйгөөр сонордуулна

13/05/2026
Дуу хөгжим Урлаг

“A-sound” хамтлагийн 20 жилийн дурсамж түүхийг өгүүлэх “Баяртай” тоглолт болоход 4 хоног үлдлээ

12/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Телевизийн нэрт хөтлөгч Владимир Молчанов таалал төгсжээ

13/05/2026

“Eurovision 2026” уралдааны финалын шатны эхний оролцогчид тодорчээ

13/05/2026

Rain дебют хийхээсээ ээсээ өмнө давхраа хийлгэх шахсан түүхээ дэлгэв

13/05/2026

“Бөөгийн домог” Швейцарт хэвлэгдлээ

13/05/2026

Венецийн биеннальд Монгол Улсын павильоныг нээлээ

13/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.