Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»Тейлор Свифтийн шинэ цомог нийт 12 дуунаас бүрдэнэ
Гадаад мэдээ

Тейлор Свифтийн шинэ цомог нийт 12 дуунаас бүрдэнэ

Урлаг Урлаг18/08/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дуучин Тейлор Свифт шинэ цомгийнхоо талаар албан ёсоор мэдээлэл хийлээ. “The Life of a Showgirl” нэртэй энэхүү цомог нь 12 дуунаас бүрдэх бөгөөд нэмэлтээр өөр уран бүтээл орохгүй гэнэ. Учир нь дуунуудын тоог өөрчлөх нь бүтээлийн цогц байдал, агуулгыг алдагдуулна хэмээн тэрээр хэлжээ.

Тейлор Свифтийн шинэ цомог нийт 12 дуунаас бүрдэнэ (фото 1)

Тейлор цомгийн ажлаа “Eras Tour” аялан тоглолтын үеэр хийсэн ба түүний “Bad Blood”, “Shake It Off” зэрэг хит уран бүтээлүүдэд хамтран ажиллаж байсан продюсерүүд болох Макс Мартин, Шеллбэк нар ажилласан байна. Харин гэрэл зурагчин Мерт Алас, Маркус Пигготт нар цомгийн дөрвөн өөр сэдэв бүхий хавтасны зургийн ажлыг гүйцэтгэжээ. Шинэ цомгийн албан ёсны нээлт 2025 оны аравдугаар сарын 3-нд болохоор товлогдсон байна.

Тейлор Свифтийн шинэ цомог нийт 12 дуунаас бүрдэнэ (фото 3)

Тейлор Свифт шинэ цомгийн “The Life of a Showgirl” гэх нэрийг өөрийн найз залуу Трэвис Келсигийн хэлсэн “Тейлор бол жинхэнэ шоу охин. Тэр аялан тоглолт хийж байхдаа ч цомгоо бичдэг” гэж хэлсэн үгнээс санаа авсан хэмээжээ. Дашрамд дурдахад, Тейлор Свифт нь Грэмми наадамд нийт 52 удаа нэр дэвшиж, 14 удаа хүртсэн амжилттай уран бүтээлч юм. “The Life of a Showgirl“ нь түүний “The Tortured Poets Department” цомгийн дараах 12 дахь студийн цомог болж буй нь энэ билээ.

Тейлор Свифтийн шинэ цомог нийт 12 дуунаас бүрдэнэ (фото 2)

Тейлор Свифтийн шинэ цомог нийт 12 дуунаас бүрдэнэ (фото 4)

Тейлор Свифтийн шинэ цомог нийт 12 дуунаас бүрдэнэ (фото 5)

Тейлор Свифтийн шинэ цомог нийт 12 дуунаас бүрдэнэ (фото 6)

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

MTV хөгжмийн сувгуудаа хааж, нэгэн эрин ийнхүү өндөрлөлөө

09/01/2026
Дуу хөгжим Урлаг

G-Dragon Францын тэргүүн хатагтайн сангийн гала тоглолтод уригдлаа

09/01/2026
Дуу хөгжим Урлаг

“Tomorrowland” Ази дахь анхны фестивалиа Тайландад хийнэ

08/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

MTV хөгжмийн сувгуудаа хааж, нэгэн эрин ийнхүү өндөрлөлөө

09/01/2026

“Roblox” чат ашиглахад заавал нас баталгаажуулах шинэ зохицуулалт нэвтрүүллээ.

09/01/2026

Реппер Шон “Дидди” Комбст ерөнхийлөгч Дональд Трамп өршөөл үзүүлэхгүй

09/01/2026

“Nature’s Charisma” бие даасан үзэсгэлэнг нээлээ

09/01/2026

Гавьяат тамирчин Б.Энх-Оргил “Ховд аймгийн хүндэт иргэн” боллоо

09/01/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.