Өмнөд Солонгосын “Plave” хамтлаг Сөүл хотын захиргаатай хамтран өсвөр үе, залуусыг чиглэсэн мансууруулах бодисын эсрэг “You use, you lose” нэртэй аянд оролцож байна. Хамтлагийнхан уг аяны дүрс бичлэгт оролцож, чин сэтгэлийн мессежээ хүргэжээ. Тэд бичлэгтээ “Хэрвээ та хүнд хэцүү нөхцөлд байгаа бол манай хөгжим танд багахан ч гэсэн тайвшрал өгөхийг хүсэж байна. Буруу сонголт бүү хийгээрэй. Бид хамтдаа даван гарцгаана” хэмээн даруухнаар уриалсан байна. Мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг улам бүр залуужиж байгаа энэ үед Сөүл хот “Plave” хамтлагийг аяныхаа нүүр царайгаар сонгож тэдний цэвэрхэн, чин сэтгэлийн мессеж өсвөр үеийнхэнд илүү хүрнэ гэж итгэжээ. Хотын нэгэн төлөөлөгч “Plave” -ийн чин үнэнч, тунгалаг мессеж залууст хүчтэй хүрнэ гэж бодож байна” гэсэн тайлбарыг мөн хэлжээ.
Тус аяны онцлог нь фенүүдийн оролцоо юм. “Plave” -ийн албан ёсны фэндом болох PLLI уг аянд нийгмийн сүлжээний сорилтууд, хаштагийн баталгаажуулалт, дэмжлэгийн дамжуулсан мессежүүдээр оролцож, нэгнээсээ нөгөөд тархах давлагааг бий болгож байна. Ингэснээр “You use, you lose” гэх санааг өсвөр үеийн өдөр тутмын амьдралд нь байгалийн жамаар шингээх зорилготой. Аяны дүрс бичлэгийг наймдугаар сарын 18-нд Сөүл хотын албан ёсны YouTube сувагт нийтэлсэн бөгөөд хот даяар 120 гаруй дижитал дэлгэцээр цацагдаж байна. Үүнд Гангнам даэгүгийн Media Pole, K-POP Square Artium, хотын автобус, орон сууцны ТВ, нийгмийн сүлжээнүүд багтжээ. Нөгөөтэйгүүр, “Plave” саяхан “2025 Startup Seoul”-ийн сурталчилгааны элчээр томилогдсон бөгөөд Сөүл дэх тоглолтоо амжилттай хийсний дараа анхны Азийн аялан тоглолтоо ‘DASH: Quantum Leap’ нэртэйгээр эхлүүлээд байна.