Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»“Оскар”-т оролцох бүтээлийг сонгон шалгаруулах бүртгэл эхэллээ
Кино

“Оскар”-т оролцох бүтээлийг сонгон шалгаруулах бүртгэл эхэллээ

Урлаг Урлаг25/08/2025Шинэчлэгдсэн:29/08/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Оскар”-ын кино наадамд Монгол Улсыг төлөөлөн оролцох бүтээлийг сонгон шалгаруулахаар бүртгэл эхлүүлжээ. Тодруулбал, энэ талаар Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас дараах зарыг хүргүүлсэн байна.

Үүнд:

Америкийн Кино Академиас (Academy of Motion Picture Arts and Sciences – AMPAS) зохион байгуулдаг “Академи Авардс” буюу “Оскар”-ын шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох кино бүтээлийг сонгон шалгаруулах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2022 оны гуравдугаар сарын 2-ны өдрийн 90 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Кино урлагийн зөвлөлийн ажиллах журмын 2.10.7 дахь заалтын хүрээнд “Академи Авардс”-д бүтээл нэр дэвшүүлэх эрхийг Монгол Улсын кино урлагийн салбарыг төлөөлөн Кино Урлагийн Зөвлөл эзэмшдэг. Тус эрхийн дагуу “Олон улсын шилдэг кино” төрлийн урьдчилсан шалгаруулалтад бүтээл нэр дэвшүүлэх Үндэсний Сонгон Шалгаруулах Хороо (National Selection Committee)-г байгуулан ажиллаж байна.

“Академи Авардс” буюу 98 дахь удаагийн “Оскар”-ын шагнал гардуулах ёслол АНУ-ын Лос Анжелес хотноо зохион байгуулагдах бөгөөд Үндэсний Сонгон Шалгаруулах Хороо нь 2024-2025 онд бүтээгдсэн Монгол кино бүтээлийг сонгон шалгаруулах гэж байна” хэмээжээ.

Бүтээлд тавигдах шаардлагад:

  • Монгол Улсад 2024 оны аравдугаар сарын 01-нээс 2025 оны есдүгээр сарын 30-ны хооронд ашгийн зорилгоор долоо хоногоос багагүй хугацаанд кино театрт толилуулагдсан байх /Кино наадмын үзвэр хамаарахгүй/
  • Бүтээл нь АНУ-ын нутаг дэвсгэрээс өөр улсад бүтээгдсэн бөгөөд үргэлжлэх хугацаа 40 минутаас дээш байх
  • Бүтээл нь АНУ-д нээлтээ хийгээгүй байж болно.
  • Бүтээлийн харилцан ярианы ихэнх хэсэг (50%-аас дээш) Англи хэлээс өөр хэл дээр бүтээгдсэн байх
  • Бүтээлийн бүтэх үйл явцад (продакшн багт) Монгол уран бүтээлчид голлох үүрэгтэйгээр оролцсон байх
  • Бүтээл нь Кино театрын үзвэрийн өмнө эсвэл тухайн үед дараах хэлбэрээр олон нийтэд хүрээгүй байх. Үүнд: Өргөн нэвтрүүлгийн суваг болон кабелийн суваг, IPTV, PPV/VOD үйлчилгээ, DVD болон стрийминг платформ, Нислэгийн үзвэр гэх мэт хэмээн заасан байна.

Бүтээл хүлээн авах хугацаа 2025 оны есдүгээр сарын 22-ныг хүртэл аж.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Инээдмийн киноны од, комедиан, жүжигчин, продюсер Роб Шнайдер өнөөдөр 62 нас хүрч байна

31/10/2025
Кино Урлаг

Монгол Улсад кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан дэлгэцийн уран бүтээлчдэд шагнал гардууллаа

29/10/2025
Кино Урлаг

“Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүй” Жулиа Робертс өнөөдөр 58 нас хүрч байна

28/10/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Олон улсын уралдаанд амжилттай оролцсон уран бүтээлчдэд баяр хүргэлээ

31/10/2025

Инээдмийн киноны од, комедиан, жүжигчин, продюсер Роб Шнайдер өнөөдөр 62 нас хүрч байна

31/10/2025

АНУ-д олон үйлдэлт гэрийн роботын захиалга эхэлжээ

31/10/2025

Уран бүтээлч, гэрэл зурагчин Б.Инжинаашийн “Хожимдсон үзвэр” үзэсгэлэн үргэлжилж байна

31/10/2025

2024 оны утга зохиолын шилдэг бүтээлийн эздэд батламж гардууллаа

31/10/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.