Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Театр»“Монгол хаан” жүжиг Дэлхийн оюуны өмчийн бага хуралд өөрсдийн туршлагыг хуваалцжээ
Театр

“Монгол хаан” жүжиг Дэлхийн оюуны өмчийн бага хуралд өөрсдийн туршлагыг хуваалцжээ

Урлаг Урлаг27/08/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Энэ наймдугаар сарын 12-15-ны өдрүүдэд Индонези улсын нийслэл Жакарта хотод, Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллага (WIPO)-аас зохион байгуулсан “Дэлхийн оюуны өмчийн Ази болон Латин Америкийн орнуудын бага хурал”-д Монголын театрын шилдэг төлөөллүүдийн нэг болох “Тамгагүй төр” буюу “Монгол Хаан” жүжиг Монголын оюуны өмчийн газрын урилгаар оролцжээ.

Энэхүү олон улсын чуулганд Ази болон Латин Америкийн 16 орнуудын төлөөллүүд оролцсон бөгөөд кино, театр, хөгжим, тоглоом, ном, вебтүүн зэрэг олон төрлийн бүтээлч салбарын уран бүтээлчид, хууль тогтоогчид, бодлого гаргагчид цуглан, оюуны өмчийг хэрхэн зөв зохистой ашиглаж, бүтээлч санааг эдийн засгийн эргэлтэнд оруулан амжилттай бизнес болгох талаар хэлэлцжээ.

“Монгол Хаан” жүжгийн багийн хувьд оюуны өмчийг зөвхөн уламжлалт тайзны бүтээлээр хязгаарлалгүй, мерчиндайзинг, комик ном, баримтат кино, вебтүүн болон олон төрлийн бүтээлч бүтээгдэхүүн болгон хэрхэн өргөжүүлж буйгаа танилцуулж, жүжигт хэрхэн технологийн дэвшлийг ашиглаж буй талаараа Монгол Улсын Соёлын элч, уг жүжгийн продюсер, жүжигчин, мисс А.Баярцэцэг өөрсдийн туршлагыг хуваалцсан байна.

Хурлын үеэр “Монгол хаан” жүжгийн туршлага нь зөвхөн Монголын тайзнаа бус, дэлхийн тавцанд ч амжилттай тавигдаж, оюуны өмчийг бүтээлч байдлаар ашиглаж буй үлгэр жишээ кейс хэмээн үнэлэгдсэн байна.

Өдгөө Лондон болон Сингапур зэрэг дэлхийн алдарт тайзнуудад амжилттай тоглогдож, 200,000 гаруй үзэгчдийн хүртээл болоод буй уг жүжиг нь Монголын соёлын өвийг орчин үеийн бүтээлч үйлдвэрлэлийн жишиг бүтээл болгон дэлхий дахинд түгээж буй төдийгүй, оюуны өмчийг зөв зохистой ашиглан тогтвортой хөгжлийн загвар болгож чадаж байгаагаараа онцлог юм. “Монгол хаан” жүжгийн баг 10 дугаар сарын 10-26-ны өдрүүдэд Япон улсын Токио болон Нагоя хотуудад аялан тоглолтоо хийх бөгөөд энэ нь Монголын соёл, уран бүтээлийг Япон улсын үзэгчдэд хүргэж, хоёр орны соёлын харилцааг бэхжүүлэх чухал үйл явдал болох нь гарцаагүй.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Театр Урлаг

Гавьяат жүжигчин З.Жарантавд Сэлэнгэ аймгийн “Хүндэт иргэн” өргөмжлөл хүртээлээ

06/01/2026
Театр Урлаг

“Аддамсын гэр бүл” жүжгийг албан ёсны онцгой эрхтэйгээр үзэгчдийн хүртээл болгоно

05/01/2026
Кино Урлаг

ЗХУ-ын Төрийн шагналт, ОХУ-ын Ардын жүжигчин Вера Валентиновна Алентова 83 насандаа таалал төгслөө

25/12/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

MTV хөгжмийн сувгуудаа хааж, нэгэн эрин ийнхүү өндөрлөлөө

09/01/2026

“Roblox” чат ашиглахад заавал нас баталгаажуулах шинэ зохицуулалт нэвтрүүллээ.

09/01/2026

Реппер Шон “Дидди” Комбст ерөнхийлөгч Дональд Трамп өршөөл үзүүлэхгүй

09/01/2026

“Nature’s Charisma” бие даасан үзэсгэлэнг нээлээ

09/01/2026

Гавьяат тамирчин Б.Энх-Оргил “Ховд аймгийн хүндэт иргэн” боллоо

09/01/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.