Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Театр»“Ааруулыг амтлах мөчид” хүүхэлдэйн жүжгийн нээлт энэ сарын 30, 31-нд болно
Театр

“Ааруулыг амтлах мөчид” хүүхэлдэйн жүжгийн нээлт энэ сарын 30, 31-нд болно

Урлаг Урлаг26/08/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Амтлаг ааруулын хамт олон зууны тэртээх Монголын уудам тал нутаг руу очих цаг хугацааны аялал…

“Ааруулыг амтлах мөчилд” хүүхэлдэйн жүжиг энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд Улсын хүүхэлдэйн театрт тоглох гэж байна.

Нүд алдам уудам талдаа хүлэг морь унан амьдарч ирсэн монгол зон олонд эрт дээр үеэс өнөө хүртэл амтархан иддэг байсан ааруул гэх нэгэн цагаан идээ байдаг. Одоогийн Монгол улсын нийслэлд байх Чингис хаан олон улсын нисэх буудал дотор солонгос, монгол гурван хүүхэд уулзаж хамтдаа ааруул идэнгээ 13-р зууны үеийн Монголын хээр талаар аялах болно.

Монголын түүхэн дэх хамгийн ухаалаг, зоригтой Хутулун гүнж, Күрёгийн хаан болон Юань гүрний Монгол гүнжийн дундаас мэндэлсэн ханхүү, мөн Монголын эртний түүхэнд гардаг ухаалаг охин гурав учирч гайхалтай цаг хугацааны аялал өрнөх болно.

Энэхүү жүжиг нь Монгол, Өмнөд Солонгос хоёр орны хүүхэлдэйн уран бүтээлчид хамтран туурвисан гэдгээрээ онцлог юм. Тодруулбал, Монгол Улсын хүүхэлдэйн театр Бүгд Найрамдах Солонгос Улсын Чунчон хотын хүүхэлдэйн театртай хамтран БНСУ-ын Азийн үндэсний соёлын төвийн дэмжлэгтэйгээр “Ааруулыг амтлах мөчид” хүүхэлдэйн жүжгийг туурвисан бөгөөд уг жүжиг нь өнгөрсөн тавдугаар сард Өмнөд Солонгост нээлтээ хийсэн бол энэ сарын 30, 31-ний өдрүүдэд Монгол Улс дахь нээлтээ хийх гэж байна.

 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Театр Урлаг

“Түүний буруу” орчин үеийн сэтгэл зүйн драмын жүжгийг гуравдугаар сарын 5-наас толилуулна

23/02/2026
Театр Урлаг

“Xermel crew” тун удахгүй “Хориотой жүжиг”-ээр үзэгчидтэй уулзана

22/02/2026
Театр Урлаг

“Үгүйлэгдсэн хайр” уянгын драмын жүжиг дахин тайзнаа амилна

21/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Далай Чойнхор вангийн нарийн ур хийцтэй домбо Архангай аймгийн угсаатны зүйн музейд хадгалагдаж байна

26/02/2026

Өмнөд Солонгосын жүжигчин Пак Мин Ён 37 кг хүртэл туржээ

25/02/2026

Селена Гомесыг “халтар” нөхрөөсөө салахыг уриалж эхэлжээ

25/02/2026

Жэймс Камерон: “Netflix”, “Warner Bros.-ийн хэлцэл биеллээ олбол кинотеатрын салбар хэцүүдэж мэднэ

25/02/2026

Монголын сийлбэрчид мөнгөн медаль гардлаа

25/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.