Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»“The Shadow’s Edge” Бусаны олон улсын кино наадамд оролцоно
Гадаад мэдээ

“The Shadow’s Edge” Бусаны олон улсын кино наадамд оролцоно

Урлаг Урлаг27/08/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Seventeen”-ий Жүн (Вэнь Жунхуи) болон Жэки Чан нарын тоглосон “The Shadow’s Edge” кино 30 дахь удаагийн Бусаны олон улсын кино наадамд (BIFF) оролцохоор болжээ. Улс орны үзэгчдэд кино танилцуулах Open Cinema хэсэгт албан ёсоор тэднийг урьсан бөгөөд энэхүү үйл явдал нь аравдугаар сарын 4-13-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм. Кино Өмнөд Солонгост есдүгээр сарын 20-нд нээлтээ хийнэ. Наадмын үеэр үзэгчид киног урьдчилан үзэх боломжтой бөгөөд тэд онцгой үзвэр, үзэгчидтэй харилцах үйл ажиллагаанд оролцохоор төлөвлөжээ. Open Cinema хэсэг нь чанартай кино урлагийг өргөн хүрээний үзэгчдэд хүргэдэг бүтээлүүдийг онцлон үзүүлдэг. Киноны нээлт Бусаны кино төвийн гадна талбайд болно.

Мөн уг мэдэгдэлтэй хамт Жэки Чаны тусгай мэндчилгээний бичлэг гарчээ. Тэрбээр Солонгосоор “Аннёонхасэё” гэж үзэгчдэдээ дулаан мэндчилгээ хүргэж, киногоо танилцуулжээ. Тизер бичлэгт  Жэки Чаны дүр болох Хуанг Дезонг, Жүний дүр болох Ху Фэн нарын ширүүн тулааны хэсгүүд багтсан нь киноны албан ёсны нээлтэд хүлээлт нэмжээ. “The Shadow’s Edge” нь гэмт хэргийн бүлэглэл зохион байгуулсан дэвшилтэт технологийн дээрэм болон тэднийг мөрдөж буй тусгай агентлагийн тухай өгүүлэх хятад коллаборацийн экшн-триллер кино юм. Тус кино Хятадад наймдугаар сарын 16-нд нээлтээ хийж, $77.5 сая ам.доллараас дээш орлого олсон нь блокбастер киноны амжилтыг бататгажээ. Кинонд Жэки Чан Хуанг Дезонг нэртэй, өндөр зэрэглэлийн тагнуулын албан хаагчийн дүрийг бүтээж, Жүн Ху Фэн нэртэй, хүчирхэг гэмт хэргийн бүлэглэлийг өргөжүүлсэн хүүгийн дүрд тогложээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Зендея, Роберт Паттинсон нарын хамтран тоглосон “The Drama” кино нээлтээ хийлээ

18/03/2026
Кино Урлаг

Магсар хатны уужуу ухаан, Сэрсэн бүсгүйн сэвтээгүй сэтгэл бидэнд дутаж байна

18/03/2026
Кино Урлаг

Шон Пэнн Киевийг зорьсон учир “Оскар”-ын наадамд оролцоогүй

17/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Shinhwa” хамтлагийн гишүүн И Мин Ү хуримынхаа зургуудаас хуваалцлаа

18/03/2026

Талийгаач Ким Сэ Роны гэр бүлийн гишүүн амиа егүүтгэхийг завджээ

18/03/2026

“Spice girls”-ийн 30 жилийн ойн аялан тоглолт цуцлагдав

18/03/2026

BTS хамтлагийн тоглолттой холбогдуулан БНСУ терроризмын эсрэг бэлэн байдлаа чангатгана

18/03/2026

Амьдрал үүсэхэд шаардлагатай нэгдлүүд Рюгү солир дээр байгааг илрүүлжээ

18/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.